өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Үсний ургалтыг дэмжих байгалийн хүчирхэг арга:
Улаан сонгины шүүс
ХООЛ ЗҮЙ
Amino Aminashka
10/28/20251 мин унших
Үс уналт олон шалтгаантай байж болдог дархлааны өөрчлөлт, шим тэжээлийн дутагдал, дааврын тэнцвэргүй байдал, эсвэл мөөгөнцрийн халдвар гэх мэт. Та ямар ч шампунь, үсний витамин хэрэглээд үр дүн гарахгүй байвал, Өнөөдөр би таньд сүүлийн жилүүдэд дахин олны анхаарал татаж буй нэгэн байгалийн, энгийн бөгөөд үр дүнтэй Улаан сонгины шүүсний аргыг хуваалцая.
Яагаад Улаан сонгины шүүс үсний ургалтад тустай вэ?
Сонгино нь хүхрээр маш баялаг. Хүхэр нь үс, арьс, хумсны үндсэн уургийг бүрдүүлдэг кератин-ийн гол бүтцийн элемент байдаг. Хэрвээ хүхрийн хэмжээ хангалтгүй бол үс хэврэг, сул болж, амархан унадаг.
Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Улаан сонгино нь кверцетин хэмээх хүчтэй антиоксидант болон үрэвслийн эсрэг нэгдлээр баялаг. Кверцетин нь дархлааны хариу урвалыг тэнцвэржүүлж, ялангуяа дархлаанаас шалтгаалсан үс уналт (жишээ нь alopecia areata)-д тустай гэж үздэг.
Мөн энэ нэгдэл нь үсний уутанцрын өсөлтийн дааврыг идэвхжүүлж, шинэ үсийг илүү хурдан, бат бөх ургахад дэмжлэг болдог. Үүнээс гадна сонгины шүүс нь мөөгөнцөр, нян, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хуйхны эрүүл орчинг хадгалж өгдөг.
Улаан сонгины шүүсийг хэрхэн хэрэглэх вэ?
Гэрийн нөхцөлд сонгины шүүсийг маш амархан бэлтгэж болно.
Нэг ширхэг улаан сонгино авч жижиглэнэ.
Блендерт хийж нухаж, зөөлөн болгоно.
Холимгийг марал даавуугаар шүүж, шүүсийг ялгана.
Гаргасан шүүсээ хуйхандаа зөөлөн иллэг хэлбэрээр түрхэнэ.
30 минут – 1 цаг байлгаад дараа нь үсээ усаар угааж, шампуниар хоёр удаа угаана (үнэрийг арилгахын тулд).
Энэ аргыг долоо хоногт хоёр удаа, 4–6 долоо хоногийн турш хэрэглээрэй. Ихэнх хүмүүс гурав, дөрөв дэх долоо хоногийн үед шинэ үсний ургалт ажиглагдаж эхэлдэг.
Үр дүнгээ нэмэгдүүлэхийг хүсвэл ~ Rosemary Розмарин тос
Сонгины шүүсний үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд 5 дусал rosemary эфирийн тос нэмээрэй.
2015 онд хийгдсэн судалгаагаар rosemary тос нь үс ургуулах зарим эмчилгээтэй адил үр дүн үзүүлсэн болох нь батлагдсан. Энэ тос нь хуйханд цусны эргэлтийг сайжруулж, үсний уутанцрыг тэжээж, үрэвслийг бууруулдаг.
Исгэсэн (ферментжүүлсэн) сонгины шүүс — илүү хүчтэй хувилбар
Улаан сонгины шүүсийг исгэснээр түүний шим тэжээл илүү идэвхтэй, шингэцтэй болж, кверцетины агууламж нэмэгддэг.
Хэрхэн хийх вэ:
Шинэ шахсан сонгины шүүсэнд 8 унц ус, 1 цайны халбага далайн давс, ½ цайны халбага зөгийн бал нэмнэ.
Шилэн саванд хийж самбай даавуугаар хучаад, өрөөний температурт 72 цагийн турш байлгана.
Дараа нь дахин шүүж хэрэглэнэ.
Исгэсэн хувилбар нь фермент, ашигтай нэгдлээр илүү баялаг бөгөөд шинэ үс ургалтыг илүү эрчимтэй дэмждэг.
Дотроосоо үсний ургалтыг дэмжих
Гадаад арчилгаа чухал боловч дотроосоо тэжээл авах нь үүнээс дутахгүй чухал.
Хэрвээ үс унаж байгаа бол D амин дэмийн түвшинг шалгуулах нь зүйтэй. Эмчийн зөвлөмжийн дагуу өдөрт 10,000–20,000 IU тунгаар хэрэглэх нь ашигтай байж болно.
Мөн шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллолт үсний бат бөх байдлыг дотроос нь дэмжинэ.
Сонгины шүүс анх сонсоход гал тогооны туршилт шиг санагдаж болох ч шинжлэх ухаан болон уламжлалт хэрэглээ хоёулаа үсний ургалтад түүний ач холбогдлыг баталдаг.
Розмарин тос эсвэл исгэсэн хувилбартай хослуулж хэрэглэвэл үсийг тань эрүүлжүүлж, дахин амилуулах болно.
