Түүнийг хүлээхийн оронд

үүнийг хийгээрэй~

GIRLS TALK

Uka's diary

10/22/20251 мин унших

Бид бүгд тодорхойгүй харилцаанд гацаж, мессеж хүлээж, яагаад тэр хариу бичихгүй байна гэж гайхаж сууж байсан үе бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр хүн таны үнэт цаг, энерги хоёрын үнэ цэнийг хэзээ ч мэдэхгүй.

Магадгүй та гуниглаж урам хугарч байгаа байх гэхдээ юу гээч та энэ бүхний оронд анхаарлаа өөр дээрээ буцааж төвлөрүүлэх үед бvх зүйлс өөрчлөгдөх болно.

Өнөөдөр би таньд гурван энгийн боловч маш үр дүнтэй таны амьдралыг өөрчлөх алхамыг хуваалцая.

1. Байгальд ганцаараа алхах

Алхалт бол оюун ухаанаа цэвэрлэж, биеэ хөдөлгөж, сэтгэлээ тайвшруулах хамгийн хялбар арга юм. Гадаа гараад цэвэр агаар амьсгалах, байгальтайгаа холбогдох нь таны энергийг дахин тэнцвэржүүлж, дотроо амар амгаланг мэдрэхэд тусалдаг. Байгаль бидэнд орчлон дүүрэн гоо үзэсгэлэн, элбэг хангалуун байгааг сануулдаг. Нэг л хүнд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд энэ гайхамшгийг анзаараарай.

2. Өөртөө зориулсан кино үдэш

Кино театрт ганцаараа явах нь эхэндээ эвгүй санагдаж магадгүй, гэхдээ үнэндээ энэ бол хамгийн сайхан, тайван, өөртэйгөө өнгөрөөж болох мөч юм. Кинондоо бүрэн төвлөрч, өөрийгөө гол дүр гэж төсөөлөөрэй. Таны амьдрал бол кино, харин бусад нь зүгээр л туслах дүрүүд. Тэр хүн биш, харин та л энэ түүхийн гол баатар юм. Тиймээс өөртөө илүү хайртай, илүү ухаалаг шийдвэр гаргаарай.

3. Биеэ хөдөлгөж, өөрийн хүчийг мэдэр

Дасгал хөдөлгөөн бол зөвхөн сайхан харагдахын тулд биш, харин өөрийгөө хүчтэй, итгэлтэй мэдрэхийн тулд юм. Хөдөлгөөн таны стрессийг бууруулж, сэтгэл санааг сэргээж, өөртөө итгэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Йог хий, фитнесст яв, эсвэл өрөөндөө хөгжим тавиад бүжиглэ. Фитнэсс хийхдээ өөрийн хамгийн дуртай дэгжин хувцасыг өмс өөрийгөө хамгийн гайхалтайгаар мэдэр. Мэдээж HLS хувцаснууд таньд төгс зохино !

Гол нь биеэ хөдөлгөж, энергиэ шинэчил. Тэгж чадвал та анхаарал, хайр хүсэх хэрэггүй болдог. Та өөрөө хангалттай. Гэрэлтэх эриндээ алхах нь Өөртөө цаг гаргах нь эгоизм биш, харин ухаалаг сонголт юм.

Эдгээр жижигхэн дадлууд таны сэтгэлийг тайвшруулж, итгэлийг чинь бэхжүүлж, жинхэнэ үнэ цэнийг чинь сануулна. Тэр хүн таны бодлоос алгуур холдож, харин та өөрийн гэрэлт амьдрал руу алхаж эхэлнэ. Жинхэнэ хайр гэдэг нь өөрт чинь зориулагдаагүй зүйлийг хөөцөлдөхөө болих мөчөөс эхэлдэг.

Хэрвээ таньд энэ пост таалагдсан бол миний соашил хаягийг дагаж надтай хамт өөрийгөө хайрлах аяангаа эхлүүлээрэй ~

Instagram

Youtube