Таны Эрч хүч & Жин Хасалт нь Митохондриас шалтгаалдаг

Калориос Илүү Чухал Зүйл: Таны Эс Энергиэ Хэрхэн Ашиглаж Байна Вэ?

ХООЛ ЗҮЙ

Амина Батхүрэл

5/20/20261 мин унших

Та яагаад зарим өдөр юу ч хийгээгүй мөртлөө бүрэн ядарсан мэт мэдэрдэг вэ?

Яагаад зарим хүмүүс бага идсэн ч энергигүй, жин хасахад хэцүү байдаг вэ?

Яагаад сайн унтсан ч кофе, сахар байнга хүсээд байдаг вэ?


Энэ нь таны эсүүд энергиэ хэрхэн үйлдвэрлэж, ашиглаж байгаатай холбоотой бөгөөд

Энэ бүхний ард маш жижигхэн мөртлөө гайхалтай хүчтэй нэг зүйл байдаг нь митохондри юм.

Митохондри бол таны эс бүрийн дотор байдаг “энерги үйлдвэрлэгч” гэж хэлж болно. Таны идсэн хоол болон амьсгалсан хүчилтөрөгчийг ашиглан биед хэрэгтэй энергийг бий болгодог.

Өөрөөр хэлбэл таны:

  • дасгал хийх

  • ажиллах

  • төвлөрөх

  • арьс гэрэлтэх

  • сэтгэл санаа

  • бодисын солилцоо гэдэг бүхэн митохондрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг.

Хэрэв митохондри сайн ажиллаж байвал:

  • Та илүү эрч хүчтэй байна

  • Бие өөхөө илүү сайн ашиглаж эхэлнэ

  • Төвлөрөл сайжирна

  • Арьс илүү гэрэлтэнэ

  • Дасгалын дараах сэргээлт хурдан байна

  • Өдрийн турш энерги тогтвортой байна

Харин митохондри сайн ажиллаж чадахгүй үед бие хамгийн түрүүнд жижиг дохио өгч эхэлдэг.

Жишээ нь:

  • сайн унтсан ч ядрах

  • кофе эсвэл чихэр байнга хүсэх

  • хоолны дараа нозоорох

  • жин хасах хэцүү болох

  • үрэвсэл нэмэгдэх

  • анхаарал төвлөрөхгүй байх

  • урамгүй, энергигүй мэдрэмж төрөх

Тэгвэл митохондри хэрхэн ажилдаг вэ?

Таны идсэн хоол болон амьсгалсан хүчилтөрөгчийг ашиглаж бие махбодод хэрэгтэй энерги болгон хувиргадаг. Үүнийг ATP гэж нэрлэдэг бөгөөд энэ нь биеийн энергийн үндсэн хэлбэр юм.

Хамгийн сонирхолтой нь:

Таны бие өдөр бүр
“энэ энергийг ашиглах уу, хадгалах уу?”
гэдэг шийдвэрийг гаргаж байдаг.

Хэрэв бие хөдөлгөөнтэй, энерги сайн ашиглаж байвал түлшээ шатааж ашиглана.

Харин хэт их боловсруулсан хүнс, сахар ихтэй хоол хүнс байнга хэрэглэж, хөдөлгөөн багатай байвал эсүүд илүүдэл түлшинд дарамтлагдаж эхэлдэг.

Эхэндээ бие үүнийг зохицуулахыг хичээдэг.

Гэхдээ удаан хугацаанд митохондри хэт ачаалалд орж эхэлдэг.

Өөрөөр хэлбэл эсүүд байнга илүүдэл энергийг боловсруулах гэж ажиллаж байдаг гэсэн үг.

Үүний үр дүнд:

  • энерги үйлдвэрлэх үйл явц удааширч

  • бие илүү амархан ядарч

  • үрэвсэл нэмэгдэж

  • oxidative stress буюу исэлдэлтийн стресс үүсэж эхэлдэг

Oxidative Stress гэж юу вэ?

Oxidative stress гэдэг нь бие дотор “хэт их дотоод стресс” үүсэхтэй төстэй процесс юм.

Энэ нь эсүүдэд ачаалал өгч, удаан хугацаанд:

  • эсийн үйл ажиллагаанд нөлөөлж

  • арьсны эрүүл мэндийг муутгаж

  • дааврын тэнцвэрт байдалд нөлөөлж

  • бодисын солилцоог удаашруулж

  • эсийн хөгшрөлтийг түргэсгэж болдог

Мөн бие энергиэ сайн ашиглаж чадахгүй үед илүүдэл энергийг өөх болгон хадгалах хандлага нэмэгддэг.

“Би бага иддэг мөртлөө яагаад ядарсан, жин нэмээд байна?” гэж олон хүмүүс ярьж байхыг та сонсож байсан байх.

Заримдаа асуудал нь зөвхөн калори биш,
харин эсүүд энергиэ хэр сайн ашиглаж байгаатай холбоотой байдаг.

Митохондриаг хэрхэн дэмжих вэ?

1. Хөдөлгөөн

Хөдөлгөөн бол митохондриаг дэмжих хамгийн хүчтэй аргуудын нэг.

Дасгал хийх үед бидний бие:

“Бидэнд илүү хүчтэй энергийн систем хэрэгтэй байна” гэсэн дохио авдаг.

Тиймээс:

  • алхалт

  • хүчний дасгал

  • йог

  • гүйх

  • булчин хөгжүүлэх дасгал

гэдэг нь биеийг энерги илүү сайн үйлдвэрлэж, ашиглаж сургадаг.

2. Нойр

Гүн нойрны үед митохондри өөрийгөө сэргээж, нөхөн засварлаж байдаг.

Нойр дутуу үед:

  • цусан дахь сахар тогтворгүй болж

  • өлсгөлөн мэдрэмж нэмэгдэж

  • стрессийн даавар өсөж

  • энерги үйлдвэрлэлт буурдаг

Тиймээс сайн нойр бол зүгээр нэг амралт биш.
Энэ бол эсийн сэргэлт юм.

3. Стрессээ Зохицуулах

Бидний бие өдөржин survival mode буюу “тэмц эсвэл зугт” төлөвт байхаар бүтээгдээгүй.

Архаг стресс нь:

  • үрэвсэл нэмэгдүүлж

  • oxidative stress-ийг өсгөж

  • митохондрийн үйл ажиллагааг муутгадаг

Тиймээс мэдрэлийн системээ тайвшруулах нь зөвхөн “сэтгэл зүй” биш, биологийн түвшинд нөлөөлдөг.

Жишээ нь:

  • амьсгалын дасгал

  • бясалгал

  • байгальд алхах

  • нарны гэрэл

  • инээх

  • сэтгэл санаагаа эдгээх

гэдэг нь бүгд биеийн энергийн системд маш их нөлөөтэй.

4. Шим Тэжээлтэй Хооллолт

Митохондриаг дэмждэг гол зүйлс:

  • уураг

  • omega-3 тос

  • магни

  • B төрлийн витаминууд

  • төмөр

  • антиоксидантаар баялаг өнгөлөг жимс, ногоо

Митохондри хамгийн их дуртай зүйлс бол:

  • хөдөлгөөн

  • хүчилтөрөгч

  • шим тэжээлтэй хоол

  • нарны гэрэл

  • булчин хөгжүүлэх дасгал

  • тогтвортой цусан дахь сахар юм

Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн жин хасах эсвэл гаднаасаа харагдах байдал биш харин дотроосоо та

эсүүддээ энергийг зөв үйлдвэрлэх орчин бүрдүүлэх тухай юм.

Хамгийн гайхалтай нь бидний бие гайхалтайгаар дасан зохицох чадвартай.

Митохондри тогтмол дэмжлэг авч эхлэхэд маш хурдан хариу үзүүлж чаддаг.

Заримдаа хамгийн жижиг дадлууд хамгийн том өөрчлөлтийг авчирдаг:

  • хоолны дараах алхалт

  • өглөөний уурагтай хоол

  • илүү сайн нойр

  • 7 хоногт хэдхэн удаагийн хүчний дасгал

  • өглөөний нар

  • стрессээ зөв зохицуулах

Өдөр бүрийн жижиг сонголтууд таны эсүүд хэрхэн ажиллахыг бүхэлд нь өөрчилж чадна.

Хэрэв та зөв амьдралын хэв маяг, эрүүл хооллолт, биеэ ойлгож сурах талаар илүү гүнзгий мэдлэг авахыг хүсэж байвал миний явуулдаг эрүүл мэндийн цогц сургалтанд сууж болно.

Энэ сургалтанд бид:

  • эрүүл тэнцвэртэй хооллолт

  • цусан дахь сахараа хянах

  • эрүүл сэтгэлгээ болон манифэст

  • дасгал хөдөлгөөн

  • даавар

  • өдөр тутмын эрүүл дадлууд

зэрэг олон зүйлийг биеийнхээ онцлогтой уялдуулан ойлгож сурдаг.

Өөрийнхөө биеийг ойлгож сурах нь
магадгүй таны өөртөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

© 2024. All rights reserved.

ALL THINGS WELLNESS

Эрүүл амьдралын хэв маягыг дэмжих мэдээллийг долоо хоног бүр