өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Сахар орлуулагч эрүүл үү?
Сахар, Байгалийн чихэр, Сахар орлуулагч Аль нь эрүүл таньд тохиромжтой вэ?
ХООЛ ЗҮЙ
Амина Батхүрэл
3/31/20261 мин унших
Сүүлийн үед олон хүн сахарын хор нөлөөг ойлгож, хэрэглэхээс зайлсхийх болсон нь үнэхээр сайшаалтай хэрэг.
Гэхдээ үүний зэрэгцээ “сахаргүй” эсвэл “чихэргүй” бүтээгдэхүүн, хиймэл сахарын орлуулагчид хэрэглээ ихэссэн. Зарим тохиолдолд эдгээр сахар орлуулагч нь бидний биед бүр эсрэгээр нөлөөлж болох үе ч байдаг.
Харин өнөөдөр та энэ постыг уншсаны дараа та сахарын талаар илүү ойлголттой болж, өөртөө хамгийн зөв, эрүүл сонголт хийх боломжтой болно.
Хиймэл амтлагч ба элсэн чихрийн ялгаа
Элсэн чихэр идэхэд бие шууд шингээж, глюкоз болгон хувиргаад тархи болон эсүүдэд эрчим хүч болгон өгдөг. Энгийн бөгөөд байгалийн үйл явц.
Харин хиймэл амтлагч биед шингэдэггүй тул калори бараг өгдөггүй. Жин хасах эсвэл чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан сонголт. Гэвч энэ нь тийм ч энгийн биш.
Сукралоз, аспартам, сахарин нь энгийн сахараас 100-700 дахин илүү чихэрлэг байдаг. Тиймээс тархи "их калори ирж байна" гэж ойлгодог ч бодит калори ирдэггүй — үр дүнд нь сахарын хүсэл буурахын оронд улам нэмэгддэг. Мөн гэдэсний ашигтай бактерт сөргөөр нөлөөлж, инсулины мэдрэмжийг буруулж болно.
Хаана түгээмэл байдаг вэ?
Diet Coke, Pepsi Zero зэрэг "diet" ундаанууд
Чихэргүй бохь, амттан
"Sugar-free" шүүс, спортын ундаа
Савхан амтлагч (кофены хажууд тавьдаг)
Зарим таргалалтын эсрэг бүтээгдэхүүн
Яаж зайлсхийх вэ? Бүтээгдэхүүний найрлага дахь эдгээр үгсийг анхаар:
Sucralose, Aspartame, Saccharin, Acesulfame-K
Сахарын спиртүүд
Erythritol
Glycerol
Sorbitol
Xylitol
Mannitol
Maltitol
Lactitol
Сахарын спиртүүд нь жимс жимсгэнэд бага хэмжээгээр агуулагддаг. Тэдгээр нь калори агуулдаг тул цусан дахь сахарыг бага зэрэг нэмдэг, гэхдээ ширхэгэлсэн чихрийн адил их биш. Шүдэнд хоргүй бөгөөд томоохон хэмжээгээр хэрэглэхэд ходоод гэдэсний дэгдэлт, хий, гэдэс өвдөх зэрэг хүндрэл үүсгэж болно.
Судалгаагаар Erythritol зүрх судасны ноцтой эрсдэлтэй үйл явдлууд (зүрхний шигдээс, тархины харвалт) хооронд холбоотой байж болохыг үзүүлсэн. Гэвч эдгээр судалгаанд зөвхөн цусны түвшинг шалгасан бөгөөд хоол хүнсний хэрэглээг авч үзээгүй тул үр дүн тодорхой бус байна.
Байгалийн гаралтай
Цусан дахь сахарыг нэмдэггүй
Стевиолын гликозид Stevia
Луу хан жимсний Monk Fruit
Эдгээр нь ургамлаас гаргаж авдаг, калори багатай, чихэрлэг амттай амтлагчид юм. Стевийн өдөрт зөвшөөрөгдсөн хэрэглээ нь 9 ширхэг савхан амтлагч хүртэл бөгөөд луу хан жимсний хэрэглээний хязгаар тогтоогдоогүй байна.
Байгалийн амтлагчид
Агава Agave
Зөгийн бал
Maple syrup
Ихэнх хүмүүс эдгээрийг “элсэн чихэрээс илүү сайн” гэж боддог ч бодит байдалд эдгээр нь сахаруудыг задлаж глюкоз, фруктоз болгон хувиргадаг тул калори өгч, цусан дахь сахарыг нэмдэг. Агава нь бага гликемийн индекстэй тул чихрийн шижинтэй хүмүүст тохиромжтой байж болно. Зөгийн бал болон самрын сироп нь өөрийн гарал, боловсруулалтын аргаар шим тэжээл, антиоксидант агуулж болно, гэхдээ чихрийн агууламж нь ижил байдаг.
Тэгэхээр би танд юу зөвлөх вэ?
Мэдээж бүх сахар, элсэн чихэр, болон сахарын орлуулагч-ыг шууд бүрмөсөн хэрэглэхээ болих гэдэг нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ миний зөвлөгөө нь хамгийн бага хор нөлөөтөй болон байгалийн гаралтайгаар солиж, бага хэмжээгээр хэрэглэхэд оршино.
Удаан хугацаанд бага хэмжээгээр хэрэглэж эхлэхээр таны амтлах мэдрэмж ч чихэргүй амтанд дасаж эхэлдэг.
Жимс жимсгэнэ, гурилан бүтээгдэхүүн зэрэг нь биед сахар болж задардаг, гэвч уураг, эрүүл өөх тос зэрэгтэй хослуулан хэрэглэхэд цусан дахь сахарын өсөлтийг хянахад маш их тусалдаг.
Харин хэзээ ч өлөн ходоодон дээрээ чихэрлэг зүйлсийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Хэрэв та энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл, миний хоол зүй, мөн сэтгэлгээний цогц сургалтад орж, зөв дадал зуршил, эрүүл сонголт хийх арга барилыг сурах боломжтой.
