Өөх шатаахын тулд мацаг тайлахыг хэрхэн зөв эхлүүлэх вэ

ХООЛ ЗҮЙ

10/31/20251 мин унших

an image of a jellyfish in the dark
an image of a jellyfish in the dark

Мацаг тайлах нь зөвхөн юм идэхгүй байх бим бөгөөд мацагаа яаж зөв тайлах вэ гэдэг маш учиртай . Эхний идэж ууж байгаа зүйлс тань таны биеийг өөх шатаалттай байлгах эсэхийг шийддэг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн амархан мацаг тайлах аргыг хуваалцая.

Алхам 1: Өглөөний турмерик ус
Өглөө дулаан усанд жаахан турмерик болон хар перц хийнэ. Энэ нь хоол боловсруулахад дэмжлэг үзүүлж, үрэвслийг бууруулж, өөх шатаахад бэлддэг. Таны бие өдрийн турш эрч хүчтэй, тайван байх эхлэл болно.

Алхам 2: Хөнгөн эхлэлт
Мацаг дууссаны дараа шууд их хоол идэх хэрэггүй. Биеэ зөөлөн шилжүүлэх нь чухал.

Шар тостой кофе: 1 халбага + хар кофе – кремлэг, тэжээллэг, өөх шатаалтыг дэмждэг.

MCT тостой кофе: 1 халбага MCT тос + хар кофе – тархины эрч хүч, кетоныг дэмждэг.

Цай: ногоон цай, гаатай цай, гаа цай, багваахай цай – хоол боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

Хоол боловсруулахад эмзэг байвал кофе орхиж, шууд ясны шөл эсвэл цай уугаарай.

Алхам 3: Хөнгөн анхны хоол (20–30 минутын дараа)
Биеээ бэлтгэсэн бол жижиг, шим тэжээлтэй хоолоор эхэлнэ:

  • Дан Ясны шөл: коллаген, электролит агуулна

  • Авокадо (хагас)

  • Заавал биш боловч өргөст хэмх эсвэл амталсан ногоо нэмэж болно

Энэ алхам нь таны биеийг өөх шатаалттай байлгаж, хоол боловсруулахад бэлддэг.

Алхам 4: Тэнцвэртэй үндсэн хоол (1 цагийн дараа)
Хоол боловсруулалтаа дасгаж бүрэн хоол иднэ: Шөл эсвэл аль жигнэсэн хэт их тосгүй. Доорхх бүрдлээс

  • Уураг: мах, загас, тахиа, өндөг

  • Ногоо: цардуул багатай

  • Эрүүл тос: олив, авокадо, шар тос

Энэ хоолонд сахар, талх, их нүүрс ус хэрэглэхгүй байх нь өөх шатаалтыг хадгална.

Алхам 5: Өдөржин ус уух, биеэ дэмжих
Давстай ус, электролит, цай уугаарай. Чихэртэй ундаа хэрэглэхгүй байх нь чухал.

Эдгээр алхмуудаар мацаг тайлах нь таны биеийг өөх шатаалттай, эрч хүчтэй байлгаж, өдөржин тайван байхад тань тусална.

Эхний үед таны бие дасахгүй, та жаахан таагүй мэдрэмж төрж магадгүй. Толгой эргэх, хоол идэх хүсэл нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илрэх нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ нь таны бие дасаж байгаагийн шинж бөгөөд цаг өнгөрөх тусам эдгээр мэдрэмжүүд аажмаар алга болж, бие тань шинэ хэв маягт дасах болноо.