өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Жин хасалтыг дэмжих тэжээллэг нарийн ногоонууд
Та ямар ногоо өдөр тутамдаа ашиглаж байгаагаас хамаараад таны жин хасалтанд маш том нөлөөг үзүүлдэг.
Амина Бархүрэл
Жишээлбэл зарим ногооны цардуул болон чихэрлэг нь арай их байдаг бол, харин эсэргээрээ нарийн ногоо нь дотроо маш их шингэнийг агуулдаг учраас хурдан шингэхээс гадна илүү их минерал, эрдэс бодисыг дотроо агуулаад зогсохгүй бараг л калоргүй гэж хэлж болохоор бага калори агуулдаг.
Хэрвээ таны зорилго эрүүл зовохгүйгээр турах бол нарийн ногоог аль болох хоолондоо түлхүү хэрэглээрэй. Таны гэдсийг дүүргэж цадсан мэдрэмж өгөхөөс гадна амин дэмээ авангаа илүүдэл жингээ хаях боломжтой.
Эхлээд Монгол хөрсөнд ургадаг нарийн ногооноосоо эхлэе~
Бууцай
Бууцай нь маш их ширхэглэгийг дотроо агуулдагаас гадна бүх төрлийн хоол бас смүүтинд хэрэглэж болно ямар ч хурц ногооны амтгүй учраас ялангуяа ногоонд дургүй хүмүүсд маш тохиромжтой.
Навч
Бараг л калоригүй гэж хэлж болно. Маш усархаг учраас мэдээж жин хасалтанд маш тустай. Салад хийж болохоос гадна ямар ч хоолтой хавсаргаж ороож идэхэд маш тохиромжтой.
Ногоон хулуу
Ногоон хулуу нь үнэхээр зөөлөн амттайгаас гадна ямар ч хоолонд маш тохиромжтой. Хэрвээ та смүүтиндээ хөлдөөгөөд хийвэл огтхон ч ногоон амтагдахгүйгээс гадна смүүтиг маш гоё өтгөн болгодог.
Зөөлөн амт, хурдан болдог амин дэм болон минералаар дүүрэн гээд маш олон давуу талтай.Та улиралыг нь ашиглаад сайн хоолондоо хэрэглээрэй.
Юуцай
Ямар ч хоол байсан юуцайтай байвал хамгийн амттай. Хуурган хоол, шөлтөй хоол гээд бүх хоололд маш зохицдог.
Ялангуяа сармистай юуцайг хэрвээ та идэж үзуугүй бол заавал туршиж үзээрэй. Таны хийсэн ямар ч хоолны маш амттай зууш нь болж өгөх болно.
Брокколи
Хамгийн их уураг ихтэй ногоо гэж хэлж болно. Антиоксидант, кальци К витаминаар баялаг гээд гайхалтай шим тэжээлт ногоо.
Хэрвээ таны зорилго тэжээллнэг хооллонгоо эрүүл булчингийн масс нэмэх бол брокколи яах арггүй таны хөргөгчинд заавал байх ёстой ногооны нэг.