өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Таны манифэст хийх нууц түлхүүр
Энергийн нийцэл
MANIFESTATION
8/1/20251 мин унших
Сүүлийн жилүүдэд би манифэст хийх талаар маш их судалж, олон төрлийн дадал, арга техник туршиж үзсэн. Ихэнх хүслээ татсан энэ талаараа ч бас таньд хуваалцаж байсан.
Би байнга төсөөлдөг, хүсэл тэмүүллээ тодорхойлдог, зорилгынхоо төлөө шантралгүй зүтгэдэг байсан.
Гэхдээ нэг зүйлийг анзаарав…
Хэдий их зүтгэж, хүсэж, зургийг нь хараад төсөөлсөн ч зарим зүйл яг л гацчихсан мэт ирдэггүй байсан.
Гэхдээ энэ жил alignment “энергийн нийцэл” гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар нь ойлгож эхэлснээр бүх зүйлс над руу нисэн ирж эхэлсэн.
Мэдээж таныг ч бас энэ зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Тиймээс энэ постоор хуваалцая.
Энергийн нийцэл гэдэг нь таны бодол, мэдрэмж, үйлдэл, энерги бүгд таны мөрөөдөлтэй нэг чиглэлд, нэг долгион дээр байгааг хэлнэ.
Жишээ нь:
Та “Би хайр хүсэж байна” гэж хэлдэг ч таны ухамсар “Би хайр хүртэх эрхгүй” гэж мэдэрч байвал энэ нь нийцэлгүй байдал.
Та элбэг хангалуун амьдралыг мөрөөддөг ч айдас дээр үндэслэн үйлдэж байвал мөн л нийцэлгүй байна.
Манифэст татах гэдэг нь зүгээр хүсэх биш.
Та маш олон боломжит хувь заяа дундаасаа хүслээрээ сонгож, тэр хувилбар шигээ амьдрах, бодох, мэдрэх тухай юм.
Энергийн нийцэх үед:
Бүх зүйл илүү хялбар, урамтайгаар урсдаг, өмнө би байнга л хийх ёстой гэж хүчилдэг байсан.
Боломжууд өөрөө гарч ирдэг зөв хүмүүстэй уулздаг
Таарч байгаа мэт санагдах үйл явдлууд, давхцал тоонууд, дохио ихэсдэг. Би байнга 777,888,555,333 гээд харж анзаарч эхэлсэн ххэ
Та өөрийн энергиэ дагасан хүсэл, хүмүүс, мөнгө, хайр, амжилтыг татаж эхэлдэг
Энергийн нийцэлтэй үйлдэл хийхийн тулд:
Мөрөөдөлдөө бүрэн итгэ
Айдсаар бус, хайр болон урам зориг дээр үндэслэн алх
Хэт их дарамт, хүчлэх хэрэггүй бага багаар, итгэл найдвартайгаар урагшил
Өдөр бүр өөрийгөө аль хэдийнээ зорилгодоо хүрсэн юм шиг мэдрэх
Өнөөдрийн тусгал (reflection):
Миний өнөөдрийн бодол, мэдрэмж, үйлдэл ямар энерги дээр байна вэ?
Би ямар үйлдлээрээ мөрөөдөлтэйгөө нийцэж байна вэ?
Би ямар мэдрэмж, бодлыг сонгож, энергиэ тохируулах вэ?
Та мөрөөдлийнхөө амьдралыг хүчилэх шаардлагагүй.
Харин түүнийхээ энерги дээр өөрийгөө нийцүүл.
Энергиэ өөрчилсөн цагт амьдрал тань өөрчлөгдөнө.
Та бол гайхамшгийг бүтээгч.
Таны энерги нийцсэн үед манифэст илрэл маш хурдан, амархан ирдэг.
Хэрвээ та ертөнцийн хуулийг сурч, энергийн нийцэл болон мөрөөдлөө бодитоор бүтээх (manifest хийх) талаар илүү гүнзгий ойлгож, амьдралдаа хэрэгжүүлмээр байвал миний “Өөрийгөө хайрлах + Хоол зүй + Manifestation”-ы цогц сургалтад заавал суугаарай!