Омега-3 Арьсны эрүүл мэндэд яагаад чухал вэ?

Хэрхэн сайн Омега-3 ыг сонгох вэ?

ХООЛ ЗҮЙ

Аминаа Батхүрэл

2/15/20251 мин унших

a bowl of fish next to a bottle of vitamins
a bowl of fish next to a bottle of vitamins

Хэрэв та эрүүл мэнддээ анхаардаг бол Омега-3 гэдэг үгийг олон удаа сонсож байсан байх. Гэхдээ энэ тосны хүчил яг юу хийдэг вэ? Энгийнээр хэлбэл, Омега-3 нь бидний бие махбод өөрөө бий болгож чаддаггүй, харин хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай супер тэжээл юм.

Омега-3 тосны хүчил нь үрэвслийг бууруулах, арьсны эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй шим тэжээлүүдийн нэг юм. Хэрэв таны бие Омега-3 дутагдалтай бол арьс хуурайшиж, батга гарах, үрэвсэл нэмэгдэх эрсдэлтэй байдаг.

Омега-3 нь голчлон загас, замаг, чиа үр, маалингын үр, хушга зэрэг хүнсэнд байдаг гэвч Монголчуудын хувьд тийм ч түгээмэл хүнс биш учраас нэмэлтээр авах нь таньд маш тустай.

Омега-3 Үрэвсэлтэй хэрхэн тэмцдэг вэ?

Өдөр тутамд бидний биеийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг үрэвсэл нь зөвхөн арьсанд төдийгүй бүхэлд нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Омега-3 нь үрэвслийн эсрэг байгалийн хариу урвал болж, таны биеийг тайвшруулж, эрүүл байлгахад тусалдаг.

Омега-3 Арьсны Эрүүл Мэндэд Яаж Нөлөөлдөг Вэ?

  • Арьсыг чийгшүүлнэ – Омега-3 нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, хуурайшилтаас сэргийлдэг.

  • Үрчлээний эсрэг – Омега-3 нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулдаг.

  • Батганы эсрэг – Омега-3 нь арьсны үрэвслийг намдааж, тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлснээр батгыг багасгадаг.

  • Нарны хамгаалалт – DHA нь нарны хэт ягаан туяанаас үүсэх гэмтлийг бууруулж, арьсыг хамгаалдаг.

Зөв Омега-3-ыг хэрхэн сонгох вэ?

  • EPAҮрэвслийн эсрэг супер баатар! Зүрх, үе мөч, сэтгэл санаанд тустай. Загас, далайн хоолноос авна.

  • DHAТархины түлш! Оюун ухаан, нүд, мэдрэлийн үйл ажиллагаанд чухал. Загас, замаг, загасны тосонд ихээр агуулагддаг.

  • ALAУргамлын гаралтай Омега-3! Бие бага хэмжээгээр EPA, DHA болгон хувиргадаг. Чиа, маалингын үр, хушганаас олдоно.

EPA + DHA өндөртэй бүтээгдэхүүн сонгох – Эдгээр нь үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг тул EPA 500-1000 мг + DHA 500-1000 мг агуулагдсан нэмэлтийг сонгох хэрэгтэй.

  • Молекулын цэвэршүүлэлттэй загасны тос сонгох – Хорт бодис агуулаагүй, өндөр чанарын загасны тос сонгох нь чухал.

  • Криллийн тос эсвэл замагны тос (веган сонголт) сонгох – Криллийн тос нь илүү сайн шингэдэг, харин замагны тос нь веган хүмүүст тохиромжтой DHA эх үүсвэр юм.

  • Омега-6 буюу муу өөх тосноос сэргийлэх – Омега-3-ын үр дүнг сайжруулахын тулд ургамлын тос, түргэн хоол, боловсруулсан хүнснээс татгалзах хэрэгтэй.

  • Зайлсхийх: Буурцаг, эрдэнэ шиш, наранцэцгийн тос, шарсан хоол, боловсруулсан хүнс.

Америк өндөр чанарын загасны тос захиалах