өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Өөх нэмэхгүйгээр булчингийн масс нэмэх Смүүти
ХООЛ ЗҮЙ
Амина Батхүрэл
6/2/20251 мин унших


Хэрэв та булчингийн масс нэмэхийг хүсэж байгаа ч гэдэс орчмоор өөх хуримтлуулахыг хүсэхгүй байгаа бол энэ смүүти танд яг тохирно.
Хүмүүс “жин нэмэх” эсвэл “булчинтай болох” гэж сонсоод бүх зүйлийг идэх хэрэгтэй гэж ойлгодог. Гэвч жин нэмэх нь зүгээр л их идэх бус, харин биеийнхээ хэрэгцээг дэмжиж, эрүүл байдлаар булчингаа тэжээлээр хангахын тухай юм.
Тэнцвэртэй, шим тэжээлтэй смүүти нь булчин хөгжүүлэхэд маш сайн тусалдаг бөгөөд хэрэггүй калори хуримтлуулахгүйгээр танд дасгал хийх эрч хүч өгч, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, цэвэр булчин нэмэхэд дэмжлэг болдог.
Смүүти булчингийн өсөлтөд хэрхэн үр дүнтэй вэ?
Өндөр чанарын уураг
Булчинг нөхөн сэргээж, цэвэр масс нэмэхэд тусална.
Эрүүл нүүрс ус
Бие махбодийг илүү хүчтэй дасгал хийх, сэргэлтэд дэмжлэг үзүүлэхэд тусална.
Эрүүл өөх тос
Дааврын тэнцвэрийг дэмжиж, өдрийн турш илүү сэтгэл ханамжтай байхад тусалдаг.
Ногоо, жимснээс гарах бичил шим тэжээлүүд
Үрэвсэл бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулж, арьс болон бодисын солилцоог дэмждэг.