өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Нүүрний тослогийг хянах DIY маск
Гэртээ хийх амархан маск
ГОО САЙХАН
Аминаа Батхүрэл
3/23/20251 мин унших
Тослог арьс үнэхээр ядаргаатай шүү, тийм биз? Энэ нь батга, хар батга, арьсны нүхжилт зэрэг олон асуудлын гол шалтгаан болдог. Ихэнх хүмүүс тослогийг арилгахын тулд хүчтэй хөөсөрдөг цэвэрлэгч болон спирт агуулсан бүтээгдэхүүн ашигладаг. Гэвч эдгээр нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, дотроос нь хуурайшуулдаг. Үүний үр дүнд арьс өөрийгөө хамгаалахын тулд бүр ч их тос ялгаруулж эхэлдэг!
Тиймээс өнөөдөр таньд өөрийн хэрэглэдэг зөөлөн, үр дүнтэй DIY нүүрний маск гэртээ хийх аргыг хуваалцая . Энэ нь арьсыг тайвшруулж, тослогийг хянаж, улайлтыг бууруулна.




Тослог арьсыг хянах нэмэлт зөвлөгөө
✔ Хэт хүчтэй цэвэрлэгчээс зайлсхийх. Хэт их цэвэрлэх нь арьсыг хуурайшуулж, илүү тослог болгодог.
✔ Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч хэрэглэх.
✔ Өдөр бүр хангалттай ус уух, бие дэх хорт бодисыг гадагшлуулна.
✔ Сахар, шарсан хоол бага идэх. Эдгээр нь тос ялгаруулалтыг нэмэгдүүлдэг.
✔ Нүүрний будагтай удаан явахгүй байх. Ингэснээр бохирдлоос сэргийлнэ.
✔ Орой бүр нүүрний будгаа маш сайн арилгах. Ингэснээр нүх бөглөрөхөөс сэргийлнэ.