өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Калори ба Хоол зүй
Илүүдэл жингээ хасахын тулд калорын талаар заавал мэдлэгтэй байх нь зайлшгүй тустай.
Амина Батхүрэл
Калори буюу илчлэг гэж юу вэ?
Калори нь бидний биед хэрхэн нөлөөлдөг юм бол?
Магадгүй та энд тэнд байдаг калори шошготой зөндөө таарч байсан байх тэгвэл тэр шошгыг хэрхэн зөв уншиж сурах вэ ?
хэр хэмжээний калорыг авч бас зарцуулж байж хүссэн жиндээ хүрэх вэ? гэдэг талаар ойлголттой болцгооё.
Бидний идэж ууж байгаа зүйл болгон өөрийн гэсэн химийн холбоо энергийг агуулдаг.
Та хооллох бүрт таны хоол боловсруулах систем бодисийн солилцоо тань энэ хиймин холбоог эвдэлж задалж хэрэгтэй амин дэмүүмийг таны бүх эрхтнүүдэд тарааж хувиаралаж, Эд эс бүхэн тань эрч хүчээр хангадаг.
Энэхүү хүний бие хоолийг эрч хүчрүү шилжүүлж байгаа үйл явцын хэмжүүрийг бид калори буюу хоолны илчлэг гэж дэлхий нийтээрээ нэрлэн дууддаг.
Уснаас бусад бүх хүнс нь калорыг агуулаг калори нь гурван ерөнхий энергийн бүтэцээс бүрддэг бөгөөд хүнс нь гурван том үүсвэрээс бүрддэг.
Цардуул, Уураг, Тослог
Цардуул
Бидний хамгийн ихээр идэх дуртай боловч жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүсийн дайсан болж дууддагддаг хүнс гэвч цардуулыг тааруулж идэж бас зөв цардуулыг сонгож идэх үед цардуул нь бидний хамгийн сайн найз бөгөөд хүний биед зайлшгүй хэрэгтэй бөгөөд эрч хүчийг хамгийн их биед өгөгч хүнсээр зогсохгүй бидний тархи, улаан эс бас мэдрэлийн эсийг дэмжиж байдаг. Хэр их хэмжээний чихрийн молекул агуулснаасаа шалтгаалж цардуул нь
Энгийн ба Бүхэл гэж хоёр төрөлд хуваагддаг.
Энгийн цардуул
Нэг грам цардуулд агуулагддаг калорын нoгдoл нь 4.
Монголчуудын маань өглөөний хоол болж заншсан цагаан талх, гурилан боов боорцог, элсэн чихэр нь энгийн цардуулаас бүрддэг. Хурайнгуулвал боловсруулж гүйцээн савалсан бүх бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг ч орно.
Эдгээр хүнс нь маш хурдан хүний биед задарч идэсний дариуд биеийг эрч хүчээр хангаж цусан дахь чихрийн хэмжээг огцом өсөгдөг.
Жимс ч бас энгийн цардуулд тооцогддог гэхдээ жимс нь өөрийн гэсэн ислэгийг агуулсан байдаг учраас арай илүү удаан биед задардагаас гадна олон амин дэмийр биеийг хангадаг.
Бүхэл цардуул
Байгаль дэлхийн бүтээсэн боловсруулаагүй бүхэл бүх хүнс гэж ойлгож болно.
Жишээлбэл бүхэл үр тариа, шош, ногоон, жимс гэх мэт.
Бүхэл цардуул нь удаан биед задардаг учраас цусан дахь чихрийн хэмжээг хэвийн хадгалж илүү их эрч хүчийг биед өгч хэрэгтэй амин дэм минералаар хангадаг гэх мэт гайхалтай олон давуу талыг биед өгдөг.
Өөх тос
Нэг грам өөх тосонд агуулагддаг калорын нoгдoл нь 9.
Эрүүл тослог нь хүний бие эрхтэнг хамгаалж дэмжих гол үүрэгийг гүйцэтдэг. Дааврыг ялагруулж мөн а д и к витаминыг биед шингээн авахад тусалдаг.
Цардуул нь гол энергийг өгөгч эх үүсвэр боловч өөх тосыг ч бас бие нь энергийн үүсвэр болгон ашиглаж болдог.Учир нь өөх тос нь маш нягт байдаг бөгөөд илүү их хэмжээний энергийг бага зайнд хадгалж чаддаг учраас арай урт хугацаагаар биеийг энергээр хангдаг.
Хэт их өөх тос нь хүний биед өөхжилт болон хадаглагддаг.Биед хадаглагдсан өөхийг шатаахад удаан буюу нэгэн хэвийн хөдөлгөөн маш тустай.
Жишээлбэл удаан гүйх ууланд авирах дугуй унах гэх мэт. Эрүүл өөх тосоор баялаг хүнс нь өндөг самар үр загас авокадо цэвэр масло зэрэг орно.
Уураг
Нэг грам уурагт агуулагдах калорын ногдол нь 4.
Уураг ч бас энергээр ашиглагдах боломжтой боловч бидний бие уурагийг эд эс булчинг дэмжих болон дааврыг гаргалт шингээгч энзимийг бий болгох зэргээр хамгийн их ашигладаг. Биед орсон бүх шим тэжээлийг нэгээс нэгрүү шилжүүлж хэрэглэдэг
Хангалттай цардуул өөх тосыг энергээр зарцуулж уурагаа энергийн зорилгоор ашиглахгүй байх хэрэгтэй.
Уурагаар баялаг хүнс нь бараан мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн буурцаг самар зэрэг орно.
Хэр их калори хүний биед шаардлагатай вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгуулга тодорхойлсноор 19-59 насны хүмүүс нь 1600-3000 калори гэж тодорхойлдог
Насанд хүрсэн эмэгтэй хүн 1600-2400
Насанд хүрсэн эрэгтэй хүн 2000-3000
Таны нийт авах хэрэгтэй калорын бүрдэл
45-65 хувь нь цардуул
20-35 хувь нь уураг
10-35 тослог
Хүн болгоны бие мах бодь бодисийн солилцоо нас хүйс биеийн жин өндөрөөс хамаараад калори зарцуулалт өөр өөр байдаг.
Өөрийн биеийн авах ёстой калорыг тогтоосны дараагаар өөрийн нийт авах хэрэгтэй калорын 60-75 хувийн калорыг хүнснээс авах нь хүний биеийн зөв үйл ажиллагааг дэмжих нэн шаардлагатай.
Жин хасалт
Илүүдэл жингээ хасахын тулд бид өөрийн биеийн шатааж чадаж байгаа калориос арай бага хэмжээний калорыг авч калорын дутагдалд оросноор жин буулт эхэлдэг.
Эсвэл дасгал хөдөлгөөнийг оруулж ирснээрээ калорын дутагдалд орж болно.
Хамгийн биед хэрэгтэй арга зам бол дасгал хөдөлгөөн. Булчингийн массаа дэмжиж үед булчин нь илүү их калорыг шатааж чаддаг учраас ахиж хаясан жингаа хурдан нэмэхгүй байхад тусалдаг гээд маш олон давуу талтай.