өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Инсулины нөлөө ба Жин хасалт & Толигор арьс
Хэрвээ таны зорилго илүүдэл өөхжилтөө хасах толигор гэрэлтсэн арьстай болох элэгээ цэвэршүүлэх тархиныхаа эрүүл байдалдаа анхаарах бол та зайлшгүй Инсулины талаар мэдлэгтэй байх нь зүйтэй.
Амина Батхүрэл
Бид зөвхөн хоолоо зөв зохицуулж идэж хоол зүйн мэдлэгтэй болсноороо өөрийнхөө бүтэн биеийг ямар ч эм тариагүйгээр эмчилж бас гэрэлтүүлж болдог. Миний хувьд ч бас энэ талаар суралцаснаас хойш маш олон үр дүнг өөр дээрээ хараад мэдрээд явж байгаа.
Хоол зүйн гайхамшиг нь таны зөвхөн нэг асуудлыг шийдэх биш бидний бүтэн биед цогц нөлөөлж маш олон итэгмээргүй үр дүнг бие эрхтэн болон гадаад төрхөндөнд чинь авчирдаг.
Харин өнөөдөр бүгдээрээ Инсулин гэгч нойр булчирхаанаас ялгардаг чухал дааврын талаар мэдлэгтэй болцгооё~
Инсулин гэж юу вэ?
Инсулин бол та бидний идсэн цардууллаг хоол хүнсийг эд эсрүү зөөвөрлөн тараан шингээгч мөн бидний цусан дахь чихрийн хэмжээг хянагч.
Бид хооллох үед цардуул нь глюкоз болж задарана энэ үед инсулин глюкозыг шим тэжээл мөн эрч хүч болгон хувиргаж тараадаг.
Гэвч бид маш их сахар цардуултай болон боловсруулсан хүнсийг идэх үед Инсулин ачааллаа дийлэхгүй ядарч цуцдаг.
Энэ үед таны глюкоз эрч хүч болхынхоо оронд цусан дахь чихрийн хэмжээг огцом өсгөж бидний хүсээгүй өөхжилт болон маш олон асуудлуудыг авчирдаг.
Инсулин зогсолт
Гэвч Инсулин ачааллаа дийлэхээ болих үед юу үүсдэг вэ?
Таргалалт
Арьсны асуудал
Чихрийн шижин
Элэгний өөхжилт үүсдэг
Тэр дариудаа авчирах хор нөлөө
Таргалалт
Бид хэт их элсэн чихэр цардуул өндөртэй боловсруулсан хоол хүнс хэрэглэх үед инсулин ачааллаа дийлэхээ больж өөхжилт болгон биед хадгалдаг.
Арьсны асуудлууд
Үүгээр ч зогсохгүй Инсулин таны дааврын тэнцвэржилтийг хадгалдаг бөгөөд ачааллаа дийлэхээ болих үед андроген дааврыг ихэсгэдэг энэ үед таны шар үсний нүх уутанцар (sebaceous glands) бөглөснөөр батга, хар батагшил арьсны өрөвсөл зэрэг үүсэж эхэлдэг.
Байнга өлсөх толгой эргэх
Цусан дахь чихрийн хэмжээ байнга хэт өсөж хэт буух үед "reactive hypoglycemia" буюу та маш эмзэг болж өлсөж чадахгүй чичрэх өлссөн үедээ хэт их хооллох мөн амттан цардуул идэх дур хүсэл торж эхэлдэг.
Удаан хугацаандаа авчирах хор нөлөө
Байнга энэ үйл явц таны биед явагдах үед та инсулины эсэргүүцэх үйлдэл алга болсноор 2-р түвшний чихрийн шижин мөн бодисын солилцооны архаг өвчингүүд үүсэж эхэлдэг.
Хэрхэн зайлсхийх вэ?
Сахар болон боловсруулсан хүнсээс аль болох зайлсхийх
Тэнцвэртэй эрүүл хооллох
Хүнд хоолны өмнө лэмон эсвэл цагаан гаатай ус уух
Аль болох хөдөлгөөнтэй байх
Та мөн миний явуулж байгаа өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээе хоол зүйн сургалтанд хамрагдаж цогц мэдээллийг авч болно.