Гэртээ Алмонд (Бүйлсний) сүүг 3мин дотор хийцгээе~

Хэрвээ та жингээ хасахыг хүсэж байвал малын гаралтай сүү ууж чададгүй бол, сүү уух болгонд тань дааврын батагшил эрүү нуруугаар тань гардаг бол алмондны сүүг гэртээ хийгээрэй~

a bowl filled with almonds sitting on top of a table
a bowl filled with almonds sitting on top of a table

Алмондны сүү нь хамгийн их минералаар болон витамин Е гээр дүүрэнээс гадна илчлэг, цардуул мөн ханасан өөх тосоор бага байдагаас гадна

  • Зүрхний эрүүл мэндэд маш сайн.

  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ.

  • Цусан дахь сахарын хэмжээ тогтвортой байж чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ.

  • Ясны сийрэгжилтээс сэргийлнэ гээд маш олон давуу талтай.

Би өөрийн сурагчид болон үйлчлүүлэгчдээ эрүүл смүүти хийхдээ үргэлж алмондны сүү хэрэглэхийг санал болгодог харин Монголд импортоор орж ирдэг смүүти нь маш үнэтэй байдгаас гадна дотор нь маш их элсэн чихэр амтлагч мөн хадгалагч хиймийн бодисууд орсон байдаг.

Харин өнөөдөр би та бүхэнд гэртээ маш амархан хялбар бас өртөг багатайгаар органик амтлаг алмондны сүүг гэртээ хийх аргыг хуваалцая~

Хэрэгтэй зүйл:

  • Миксэр блэндэр

  • Алмонд самар 100 грам 3 аяга сүү хийх

  • Маарал шүүх даавуун уут

  • Сонголтоор нэмж болох: ванилла, синнамон, зөгийн бал

Хийх заавар:

Эхлээд өмнөх өдөр нь алмонд самараа усанд хийж дэвтээж хөргөгчиндөө хонуулна.

Дэвтээсэн самрын усаа хаяна мөн самараа цэвэр усаар зайлна.
Блэндэртээ самраа хийгээл 800мл цэвэр ус хийгээд 2-3 мин блэндэрдэнэ.
Дээр нь бага зэрэг ягаан давс эсвэл амталхыг хүссэн зүйлсээ нэмэж болно.

Сүүгээ цэвэр шилэн савруу шүүдэг уутаар үүрмэг хальснаас шүүж шилжүүлнэ.


Ингээд таны эрүүл органик сүү бэлэн боллоо ~

Хөргөгчиндөө 2-3 өдөр хадгалж хэрэглэж болно смүүтинд хамгийн их тохиромжтой эсвэл хүүхдүүддаа банана шоколадтай хольж уулгаарай тэжээл авах маш хялбар амттай арга.