өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Энергийн Хуучин холбоог таслаж
шинэ амьдралыг нээх нь
MANIFESTATION
Амина Батхүрэл
8/15/20251 мин унших
Сүүлийн үед өөрийн манифест хийхдээ илүү төвлөрч, өөрийн дотоод хязгаарлалтаа ойлгож эхлэхийн хэрээр би нэг зүйлийг анзаарсан — бусдын энерги надад маш хурдан мэдрэгддэг болсон.😮🤯
Өмнө нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, тэдний санал бодол, асуудал, заримдаа бага зэрэг хов живийг ч сонсоод л өнгөрдөг байлаа. Тэдний юу туулж байгааг сонсох нь надад чухал мэт санагддаг байсан. Харин одоо бодоход, хүмүүсийн яриа, сэтгэл хөдлөл, хандлага хүртэл бидний дотоод ертөнцөд ямар гүн нөлөө үзүүлдгийг тэр үед огт мэдэрдэггүй байсан.
Одоо бол миний хамгийн жаргалтай мөч бол— гэртээ тайван сууж, ном уншиж, шинэ зүйл сурах, мөрөөдлөө тодруулж, манифест хийхдээ бүх анхаарлаа тавих. Энэ бүхний үр дүн ч бас гарч ирж гайхалтай ид шидийн гэмээр зүйлүүд ч маш их тохиолдож байгаа ✨💫🌟
Гэвч заримдаа би хүмүүстэй уулзахдаа эсвэл зүгээр л утсаар ярихдаа ч өөрийн энергид өөрчлөлт орж байгааг мэдэрдэг. Тэдний гомдол, хязгаарлалт, үзэл бодол, хов живийг сонсох нь миний дотоод гэрлийг сулруулж, маш ядарсан мэдрэмж төрүүлдэг.
Би хэн нэгний үзэл бодлыг өөрчлөх гэж маргах дуртай хүн биш. Хүн бүр өөрийн хязгаарлалтаас гарах эсэхээ өөрөө олж нээж ухамсарлах ёстой гэж боддог тэр хүний сүнсний сонголт. Харин надад ирсэн ойлголт бол:
Бидний амьдрал бидний сонсдог үг, хүлээн авдаг энерги, холбогдож буй хүмүүсээр байнга шалтгаалж хэлбэржиж байдаг.
Өөрийн амьдралыг илүү өндөр түвшнээс харж эхлэх үед заримдаа ганцаардах мэдрэмж төрдөг ч энэ нь үнэхээр үнэ цэнтэй.
Хэрэв та надаас “Яаж хурдан манифест хийх вэ?” гэж асуувал:
Өөрийн хүсэл зорилгодоо төвлөрсөн анхаарал өг.
Энергиэ тэлэх орон зай бий болго.
Бусдын үзэл бодол чимээгүйхэн таны дотоод ертөнцөд шингэхийг бүү зөвшөөр.
Учир нь та хүссэн ч хүсээгүй ч энэ бүх зүйл гүн, далд түвшинд таньд нөлөөлж байдаг. Энергиэ хамгаална гэдэг нь зүгээр нэг сөрөг зүйлээс зайлсхийх бус, харин мөрөөдлөө ургуулах хамгийн таатай орчныг өөртөө бий болгох явдал юм.
Энергиэ цэвэрлэх энгийн дадал
Хэрэв та сүүлийн үед ядруу, хүнд, эсвэл өөрийнхөөрөө бус мэдрэмжтэй байгаа бол:
Нам гүм орчинд тухлан, нүдээ аниад гүн амьсгаа ав.
Өнгөрсөн холбоо, хуучин бодол, хүнд мэдрэмжүүдийг танд холбогдсон уяа мэтээр төсөөл.
Тэдгээр уяаг хайртайгаар, зөөлөн хэрнээ баттайгаар хайчилж, энергиэ чөлөөлөгдөж байгааг мэдэр.