өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Дааврын тэнцвэрээ хадгалах үр дүнтэй арга
Дааврын тэнцвэрийг дэмжигч байгалийн супер хүнс!
ХООЛ ЗҮЙ
Аминаа Батхүрэл
3/17/20251 мин унших


Дааврын тэнцвэргүй байдалтай тулгардаггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй. Энэ нь үнэхээр бухимдал төрүүлдэг асуудал бөгөөд бид бүгд дааврын эмчилгээ эсвэл хүчтэй эм тариа хэрэглэхээс зайлсхийхийг хүсдэг.
Би ч бас энэ асуудалтай олон жил тэмцсэний эцэст дааврын тэнцвэрээ хадгалах энгийн бөгөөд үр дүнтэй арга олсон. Үүний гол нууц нь эрүүл, тэжээллэг хооллолт болон Мака үндэсний нунтаг нэмэх явдал байлаа. Амтат смүүти бол Мака үндэсний нунтаг нь миний биед гайхалтай өөрчлөлт авчирсан бөгөөд танд ч мөн адил эерэг нөлөө үзүүлэхэд би бүрэн итгэлтэй байна.
Мака үндэс гэж юу вэ?
Мака (Lepidium meyenii) нь үндэслэг ургамал бөгөөд "Перугийн хүн орхоодой" хэмээн алдаршсан. Адаптоген шинж чанартай учир биеийг стрессээс хамгаалж, дотоод тэнцвэрийг хадгалах чадвартай. Энэ нь зөвхөн эрч хүч өгөөд зогсохгүй, дааврын системийг зохицуулж, сэтгэл санааг тогтворжуулдаг.
Мака үндэсний ашиг тус
Дааврын тэнцвэрийг хангаж, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ
Мака нь эстроген, прогестерон, тестостерон зэрэг дааврын хэмжээг зохицуулж, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгадаг. Эрэгтэйчүүдийн хувьд тестостероны түвшинг дэмжиж, бэлгийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.Эрч хүч, тамир тэнхээг нэмэгдүүлнэ
Байнга ядрах, эрч хүчгүй болох асуудал танд тулгарч байна уу? Мака нь кофе шиг сэргээх бодис агуулдаггүй бөгөөд байгалийн аргаар энерги нэмэгдүүлж, биед тамир тэнхээг өгдөг учраас маш олон фитнессээр хичээллэгчид түгээмэл хэрэглэдэг.Стресс, сэтгэл санааны тогтворгүй байдлыг бууруулна
Мака нь кортизол буюу стрессийн дааврын хэмжээг бууруулж, тайван, анхаарал төвлөрсөн байдалд хүргэхэд тусалдаг.Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, нөхөн үржихүйг дэмжинэ
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Мөн үр тогтоох чадварыг сайжруулж, эр бэлгийн эсийн хөдөлгөөнт байдлыг нэмэгдүүлдэг!Бамбай булчирхай болон бодисын солилцоог дэмжинэ
Бамбай булчирхайн асуудалтай хүмүүсийн хувьд Мака нь иод, цайр зэрэг чухал эрдэс бодисоор баялаг тул бодисын солилцоог идэвхжүүлж, ядаргаа, сульдаа мэдрэмжийг багасгадаг.
Мака үндсийг хэрхэн хэрэглэх вэ?
Макаг нунтаг, капсул эсвэл хандмал хэлбэрээр хэрэглэж болно. Өдөр тутмын хоолондоо хялбархан нэмэх боломжтой:
Смүүти
Латте
Жигнэмэг, амттан
Миний таньд зөвлөх Мака нунтаг-ыг хэрэглэх арга бол амтат смүүтидээ нэмж уух! Ингэснээр та шим тэжээлээ аваад зогсохгүй, Мака нунтагийн ашиг тусыг ч бас амттай, энгийн аргаар авч чадна.
Та миний вэбсайтнаас төрөл бүрийн смүүти жор-ыг олох боломжтой бөгөөд мөн өндөр чанартай Мака нунтаг-ыг худалдан авах боломжтой.
Эрүүл, аз жаргалтай, гоо сайхан байх нь хялбар байж болно—бидэнтэй хамт амьдралынхаа хамгийн гайхалтай хувилбарыг бүтээцгээе!