өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Би яагаад Ozempic хэзээ ч тариулахгүй
(Мөн үүний оронд юу хийх вэ)
ХООЛ ЗҮЙ
6/20/20251 мин унших


Сүүлийн үед Ozempic-ийн тухай сонсоогүй хүн бараг байхгүй биз ээ. TikTok, телевиз, бүр гоо сайханы эмнэлгүүд үргэлжлүүлэн үүнийг "гайхамшигт хурдан тураах тариа" гэж сурталчилж байна.
Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй: эрүүл мэндийн хувьд ямар ч зүйл зүгээр өгөгддөггүй.
Тиймээс өнөөдрийн нийтлэлээр би яагаад Ozempic уухгүй гэж шийдсэн 5 шалтгаанаа, мөн оронд нь юу хийхийг санал болгож байгаагаа хуваалцъя.
Ozempic гэж юу вэ?
Ozempic буюу семаглутид нь анх 2-р төрлийн чихрийн шижин өвчний эмчилгээнд зориулж гаргасан эм юм. Энэ нь биеийн GLP-1 дааврыг хүчээр ялагруулагч юм:
Хоолны дуршлыг бууруулна
Ходоодны хоол боловсруулалтыг удаашруулана
Цатгалан мэдрэмжийг удаан барьж, бага идүүлдэг
Гайхалтай мэт сонсогдож болох ч, бодит байдал нь тийм биш.
Миний үйлчлүүлэгчийн түүх
Надаас хоол зүй болон дасгалжуулалтын зөвлөгөө авсан охин Ozempic тариаг аль хэдийн тариулж эхэлсэн ирсэн. Мэдээж би түүнд байгалийн аргаар — зөв хооллолт ба хөдөлгөөнөөр жингээ хасах нь аюулгүй, тогтвортой гэж зөвлөсөн ч тэр хурдан үр дүн хүсэж, тарилгаа үргэлжлүүлсэн.
Эхний хэдэн долоо хоногт тэр жингээ амархан хасаж, үр дүндээ ч сэтгэл хангалуун байв.
Гэвч удахгүй дараах шинжүүд илэрсэн:
Эрч хүч нь огцом багассан
Булчингийн массаа алдаж эхэлсэн
Сульдаж, ядрах мэдрэмж байнга төрдөг болсон
Эцэст нь тэр Ozempic хэрэглэхээ больсон. Гэтэл долоо хоногийн дотор бүх жингээ буцаан нэмээд зогсохгүй бүр илүүг нэмж эхэлсэн.
Учир нь бие махбод нь бодисын солилцоогоо удаашруулж, өөх шатаах чадвар нь буурсан байсан тул нэмсэн калори бүрийг хуримтлуулсан байв.
Ozempic уухгүй байх
5 шалтгаан
1.Хорт үр дагаварууд
Ozempic хэрэглэснээр:
Дотор муухайрах, бөөлжих
Нүүрний өөх алдагдаж, хүн хөгшин харагддаг
Гүйлгэх
Эрч хүч сулрах
Цөөн тохиолдолд: бамбай булчирхайн хавдар, бөөрний дутагдал, хараа муудах, нойр булчирхайн үрэвсэл
2. Жин эргэн нэмэгдэнэ
2022 оны судалгаагаар Ozempic хэрэглээг зогсоосны дараа хэрэглэгчдийн ⅔ нь өмнөх жингээ 1 жилийн дотор буцаан нэмсэн нь тогтоогдсон.
3. Булчин ба ясны масс алдагдах эрсдэл
Олон хүн жин хасах үедээ зөвхөн өөхийг бус, булчингаа ч алдаж байдаг.
Булчин алдагдсанаар:
Бодисын солилцоо удааширна
Цаашид жингээ барихад улам хэцүү болно
Ясны сийрэгжилт, гэмтэлд өртөмтгий болох эрсдэл нэмэгддэг
4. Насан туршдаа эмэнд хамааралтай болох магадлал
Ozempic нь хоолны дуршлыг хүчээр дарах замаар ажилладаг.
Харин хүн хооллох зуршил, стрессээ удирдах, бодит шалтгаануудаа шийдэхгүй бол энэ эмийг насан турш хэрэглэх хэрэгтэй болдог.
Эмийг зогсоох үед дуршил дахин нэмэгдэж, жин буцаад ирдэг тул дахин эм уух шаардлага гардаг.
5. Жин хасах шидэт арга гэж үгүй
Тураах тарилга, эм зэрэг нь асуудлыг түр зуурын байдлаар дарж өгч магадгүй.
Гэвч жингийн ард орших асуудал бол:
Буруу хооллолт
Суурин амьдралын хэв маяг
Стресс, нойрны дутагдал
Эдгээрийг өөрчлөхгүй бол жин буухгүй, буусан ч тогтворгүй байдаг.
Үүний оронд юу хийх вэ?
Ozempic-ийн гол давуу тал нь хоолны дуршлыг багасгадаг. Гэхдээ энэ үр дүнг бид байгалийн аргаар бий болгож чадна.
1. Уураг ихтэй хооллолт
GLP-1 дааврыг байгалийн аргаар өдөөх
Цатгалан мэдрэмж удаан барина
2. Нойрны чанараа сайжруулах
7–9 цагийн чанартай нойр
Нойргүйдэл GLP-1 дааврын түвшинг бууруулж, дуршлыг нэмэгдүүлдэг
3. Эслэг ихтэй хүнс хэрэглэх
Ногоо, бүхэл үр, шош
Ходоодыг дүүргэж, цатгалан мэдрэмж өгнө
4. Эрүүл өндөр чанартай өөх тос хэрэглэх
Авокадо, самар, оливын тос
Хоол боловсруулалт удааширч, илүү удаан цадсан мэдрэмж өгдөг
5. Хөдөлгөөн: алхалт ба хүнд жингийн дасгал хийх
Долоо хоногт 2–3 удаа жинтэй дасгал
Өдөрт 20–30 минут алхах
Бодисын солилцоог идэвхжүүлнэ
Хурайнгуулалт
Ozempic нь зарим хүмүүст богино хугацаанд үр дүн өгөх магадлалтай.
Гэхдээ жинхэнэ, тогтвортой, эрүүл өөрчлөлт хийхийг хүсэж байвал та зуршлаа өөрчлөх хэрэгтэй.
Өөртөө илүү хайртай байх
Эрүүл, тогтвортой хооллолт
Стресс багатай амьдрал
Биеэ хөдөлгөх зуршил
Нойроо анхаарах