өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Арьс ба элэгний эрүүл мэндийг дэмжих гайхамшигт цай
Багваахай цэцгийн цай
ХООЛ ЗҮЙ
Аминаа Батхүрэл
4/13/20251 мин унших


Би өөрийн эрүүл мэнд, арьс арчилгаанд олон төрлийн ургамлын цайг хэрэглэж үзсэн ч, тэдгээрийн дундаас багваахай цэцгийн үндэсний цайнаас хамгийн мэдэгдэхүйц үр дүн авч байсан.
Энэ цайг хэрэглэж эхэлснээс хойш миний арьс илүү цэвэрхэн гэрэлтсэн, бие хөнгөн, гүрвэлзэх хөдөлгөөн маань ч бас сайжирч эхэлсэн. Ялангуяа элгийг зөөлөн, байгалийн аргаар цэвэрлэж, биеийн доторх тэнцвэрийг сэргээдэг нь үнэхээр гайхалтай.
Тиймээс өнөөдрийн блогтоо багваахай цай таны биед яагаад ийм тустай, ялангуяа арьсны эрүүл мэнд болон дотоод хоргүйжүүлэлтэд хэрхэн тусалдгийг та нартаа хуваалцъя.
Элэг хоргүйжүүлэлт
Элэг бол бидний биеийн хамгийн чухал “цэвэрлэгч” эрхтэн. Бид өдөр тутам амьсгалах агаараас эхлээд идэж буй хүнс, хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнээр дамжуулан олон төрлийн хорт бодис биедээ хуримтлуулдаг. Энэ үед элэг ачаалал авч, ядардаг.
Багваахай цэцгийн үндэс нь:
Цөс ялгаруулалтыг нэмэгдүүлж, элгийг илүү идэвхтэй ажиллуулдаг
Байгалийн антиоксидантуудтай (лютеолин, витамин C) учир элэгний эсийг хамгаалж, нөхөн төлжүүлдэг
Зөөлөн шээс хөөх үйлчилгээтэй тул илүүдэл шингэн, хорт бодисыг гадагшлуулна
Арьсыг дотроос нь эмчилнэ
Багваахай цай ууж эхэлснээр би нүүрний өнгө жигд болж, батга багассан, хаван буурсан гэдгээ анзаарсан. Арьсны асуудал олон тохиолдолд дотоод шалтгаантай байдаг бөгөөд багваахай цай үүнд гайхалтай үр дүн үзүүлдэг.
Үрэвсэл дарах, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул батгыг дотроос нь намжаана
Шээс хөөх үйлчилгээ нь хаван бууруулж, арьс илүү "өнгөлөг" харагддаг
A, C, E витаминаар баялаг тул арьсны нөхөн төлжилт, гэрэлтсэн төрхийг дэмжинэ
Бага зэрэг тэвчээр, байнгын хэрэглээ = Үр дүн
Хүмүүс заримдаа хурдан үр дүн хүсдэг. Гэхдээ ургамлын цай бол зөөлөн, байгалийн хүчтэй тул тогтмол хэрэглэж байж л бодитоор мэдэгддэг.
Хэрвээ та багваахай цайг биеийн хоргүйжүүлэлтэд ашиглах гэж байгаа бол өглөө өлөн дээрээ уухыг санал болгож байна. Энэ үед таны бие илүү шингээж, цэвэрлэх үйл явц үр дүнтэй явагддаг.
Мөн багваахайн үндэсний цай эь маш өтгөн, хүчтэй учраас нэг уутыг өдөрт хэд хэдэн удаа хандалж уух боломжтой. Ингэснээр цайгаа дээд зэргээр ашиглаж, хэмнэлттэй хэрэглэж болно.
Брендийн хувьд олон төрлийн багваахай цай байдаг ч, миний хэрэглэдэг цай амттай, 100% байгалийн гаралтай, хамгийн үр дүнтэй нь гэж боддог. Хэрвээ туршиж үзэхийг хүсвэл миний санал болгож буй энэхүү багваахай цайг миний вэбсайтаас шууд захиалах боломжтой шүү.