💰 Өнөөдөр бол Мөнгө Татах Өдөр

8.8 Арслангийн Хаалганы Энерги! 💰

MANIFESTATION

Амина Батхүрэл

8/8/20251 мин унших

a purple and blue spiral shaped object with stars in the background
a purple and blue spiral shaped object with stars in the background

Өнөөдөр бол 8.8 Арслангийн Хаалганы Өдөр жилийн хамгийн хүчтэй мөнгө болон элбэг хангалуун байдлыг татах өдөр! ✨

Ялангуяа сургалтын гишүүддээ хэлхэд өнөөдөр “Мөнгө 1” хичээлийг оруулсан байгаа сайн анхаарч бүх даалгавраа хийгээрэй , Өнөөдөр ялангуяа өөрсдийн Vision board-доо маш сайн анхаарлаа хандуулж, мөн миний далд ухамсар болон энергийн тухай ярьсан хичээлүүдэд онцгой төвлөрөөрэй. Энэ нь таны энергийг энэ хүчтэй өдрийн давалгаатай бүрэн нийцүүлж, хүсэж буй орлого болон боломжоо татахад асар их тус болно.

Яагаад өнөөдөр онцгой вэ?

  • 8 = элбэг хангалуун байдал + хязгааргүй оршихуй — баялаг, төгсгөхгүй урсгал, өсөлтийн тоо.

  • 8/8-нд энэ энерги хоёр дахин нэмэгдэнэ.

  • Нар Арслангийн ордод + Сириус од зориг, өөртөө итгэх итгэл, мөнгө татах соронзон энергийг идэвхжүүлнэ.

Энэ өдөр өөртэйгөө, өөрийн энерги, байгаль, Өөрийн Бурхантайгаа ойр байгаарай.

Мөнгө болон материаллаг элбэг байдлыг хүсэж байгаа бол:

  • Өөрийгөө аль хэдийнээ хангалуун, өр зээлгүй, хүссэн зүйлээ хийж буйгаар төсөөлөх

  • “Би мөнгийг хайрладаг, мөнгө намайг хайрладаг” гэх мэт эерэг үгсийг хэлэх

  • Таны амьдралд ирж буй мөнгө, боломж бүрт урьдчилан таларх.

    Мөнгө болон элбэг байдлыг татахын тулд өнөөдөр:

  1. Тодорхой бич – Орлого, боломж болон мөрөөдлөө яг тодорхой бичэх

  2. Өнөөдөр байгаа мэт мэдэр – Өөрийгөө хүссэн мөнгө, амьдралдаа аль хэдийнэ хүрсэн гэж төсөөл.

  3. Ёс – Лаа асаах, бясалгах, эсвэл мөнгө татах бясалгал хийх.

  4. Талархал илэрхийл – Ирж буй орлого, боломж бүрт талархалаа илэрхийлэх

Хамгийн хүчтэй цаг: 08:00 – 20:00 (онцгой идэвхтэй мөч нь 08:08).

Энэ хаалга жилд зөвхөн нэг удаа нээгддэг. Өнөөдөр та өөрийн мөнгөний энергийг идэвхжүүлээд, хаалгаар зоригтой алхах өдөр! 💛