Магни дутагдвал таны бие ямар дохио өгдөг вэ?

Стресс, нойргүйдэл, булчин таталт?

ХООЛ ЗҮЙ

Amina Batkhurel

12/11/20251 мин унших

white cat sleeps under white comforter
white cat sleeps under white comforter

Хэрвээ та сүүлийн үед ядрамтгай, тайван бус, шөнө их сэрдэг, булчин тань татдаг эсвэл сэтгэл санаа тогтворгүй санагдаад байвал таны биед магни дутагдаж байгаагийн дохио байж магадгүй.

Магни бол бидний бие махбодийн “чимээгүй супер баатар”. Бараг 300 гаруй биохимийн урвал магнигүйгээр ажиллаж чаддаггүй гэдгийг та мэдэх үү? Тиймээс магни нь ердөө нэг нэмэлт биш эрүүл амьдралын үндсэн түлхүүр юм.

Магни таны биед ямар тустай вэ?

1. Магни сайн нойрт маш их нөлөөлдөг

Хэрвээ та:

  • шөнө бодолд дарагдаад унтаж чадахгүй болдог

  • 3 цагт гэнэт сэрээд дахиж унтаж чаддаггүй бол

  • өглөө бүр ядранги сэрдэг бол

…биед тань магни дутагдаж байгаагийн шинж байж болно.

Магни тархи, мэдрэлд “Амрая, тайвширъя” гэсэн дохиог өгдөг.

Иймээс магни уугаад хүмүүс:

  • хурдан унтдаг

  • шөнө сэрэлт багасдаг

  • өглөө илүү амарсан байдаг

гэсэн өөрчлөлтүүдийг мэдэрдэг.

2. Магни бол байгалийн “тайвшруулагч” гэж хэлж болно.

Стресс их байх үед бие магнийг маш хурдан хэрэглэдэг.
Тиймээс дутагдсанаар:

  • тавгүйтэх

  • сандарч тэвдэнэ

  • амархан уурлана

  • мэдрэмтгий болно

гэсэн шинжүүд гардаг.

Магниг тогтмол уухад мэдрэлийн систем тайвширч, дотроосоо амардаг.

3. Булчин татах, нүд татвах, биед чангаралт үүсэх нь магни дутагдлын дохио

Хэрвээ танд:

  • хөл татах

  • мөр нуруу чангарах

  • нүд татах

  • сарын тэмдгийн үед их өвдөх

гэнэт гардаг бол — магни дутагдаж байна гэсэн үг.

Магни булчинг “суллах” үүрэгтэй.

4. Зүрх, дааврын тэнцвэрт байдалд маш сайн

Магни:

  • зүрхний хэмийг тогтвортой байлгаж

  • судас тайвшруулж

  • даралт тогтворжуулдаг

Түүнчлэн эмэгтэйчүүдэд:

  • ПМС

  • cravings (хүслүүд)

  • цусны хуралт

  • сэтгэл санааны савлалт

  • дааврын тэнцвэр

гэсэн асуудлыг багасгахад маш сайн.

5. Шоколад их идэхийг хүсэх нь магни дутагдаж байгаагийн шинж

Тийм ээ, үнэхээр тийм.

Какао нь магни ихтэй.
Стресс их байх үед таны бие өөрийгөө тайвшруулахын тулд шоколад хүсдэг.

Таны бие яг юу хэрэгтэйг өөрөө мэддэг.

6. Эрч хүч ба энерги өгдөг

Кофе шиг сандраадаг энерги биш.
Харин эсийн түвшинд жинхэнэ эрч хүч өгдөг.

Магни тогтмол уудаг хүмүүс:

  • өдрийн турш илүү сэргэлэн

  • бага ядрах

  • анхаарал төвлөрөл сайн байдаг

Ямар төрлийн магни хэрэглэх вэ?

Хамгийн энгийн, үр дүнтэй хэлбэрүүд:

✔️ Магни Глицинат

Сайн нойр, тайвшруулахад.

✔️ Магни Цитрат

Ходоод гэдэс, өтгөн хаталтын үед.

Өдөрт 200–400 мг-аар эхлэхэд тохиромжтой.

Эцэст нь хэлэхэд…

Магни бол жижиг мэт харагдавч таны биеийн бүх процессыг тайван, хэвийн байлгахад асар чухал нөлөөтэй.

Хэрвээ сүүлийн үед:

  • ядраад байгаа

  • тайван байж чадахгүй байгаа

  • нойр муу

  • булчин чангараад байгаа

бол таны бие зүгээр л шивнээд хэлж байна:

“ТАНЬД магни хэрэгтэй байна.”