Итгэлээ Hайдвараа алдсан үедээ өөрийгөө дахин босгох 6 алхам

Хэцүү үе биднийг хэн болохыг сануулдаг. Хэдий харанхуй санагдсан ч дотор чинь нэг жижиг оч байсаар байдаг.

Амина Батхүрэл

12/22/20251 мин унших

a baby lying on a bed
a baby lying on a bed

Амьдралд цөхөрсөн бууж өгсөн итгэл найдваргүй мэт санагдах үе амьдралд хэнд ч тохиолддог. Бүх зүйл утгагүй, цаашдаа яахаа мэдэхгүй, зүгээр л ядарчихсан мэт. Ийм үед “би яагаад ингэж байна вэ” гэж өөрийгөө буруутгах амархан. Гэхдээ үнэндээ энэ бол сул дорой байдал биш. Харин дотор чинь нэг юм өөрчлөгдөх гэж байгаагийн дохио байдаг.

Бид ихэнхдээ бүхнийг хүчилж, хянаж, зөвөөр шийдэх гэж хэт хичээдэг. Харин яг бүх арга дууссан мэт санагдах тэр мөчид зүрх дуугарч эхэлдэг. Оюун ухаан түр чимээгүй болоход дотоод мэдрэмж илүү тод мэдрэгдэнэ.

Хэцүү үе биднийг хэн болохыг сануулдаг. Хэдий харанхуй санагдсан ч дотор чинь нэг жижиг оч байсаар байдаг. Түүнийг хүчээр асаах хэрэггүй. Зүгээр л хамгаалж, итгэж, амьсгалаараа тэтгэхэд л хангалттай.

Итгэл Найдвараа Алдсан Үед Хийх 6 Алхам

1. Амьсгалаа мэдрэх

Юу ч ойлгомжгүй санагдах үед хамгийн түрүүнд хийх зүйл бол зогсох. Амьсгалаа мэдрэх. Зүрхэн дээрээ гараа тавиад өөртөө ингэж хэл:
“Би энд байна. Бүх зүйл зүгээр. Энэ мөч өнгөрнө.”

Дараах амьсгалын хэмнэл мэдрэлийн системийг маш сайн тайвшруулдаг:

  • 4 тоололд амьсгаа ав

  • 7 тоололд барь

  • 8 тоололд аажмаар гарга

Бие тайвшрах тусам бодол ч намжиж, дотоод ухаарал аяндаа ирдэг.

2. Би бүхнийг мэдэх ёстой гэж бодох хэрэггүй

“Би яах ёстойгоо мэдэх ёстой” гэж өөрийгөө шахах нь улам ядраадаг.

Итгэл найдвараа алдсан үед хамгийн хэрэгтэй зүйл бол бүхнийг ойлгох биш, харин өөртөө зөөлөн хандах .Бүх хариуг яг одоо мэдэх албагүй. Мундаг байх гэж хичээхээс илүү даруу төлөв байх нь илүү их орон зайг гаргаж өгдөг.

3. “Ёстой” гэсэн дарамтаас салах

Би ингэх ёстой байсан.
Би аль хэдийн өөрчлөгдсөн байх ёстой.
Би илүү дээр байх ёстой.

Эдгээр бодол зүрхийг улам хүндэлдэг.

Өөрийгөө ингэж шүүхээ болиход бие чинь тайвширч, зүрх чинь аюулгүй мэдрэгдэж эхэлнэ. Тэндээс л жинхэнэ өөрчлөлт эхэлдэг.

4. Зарим зүйлд бууж өгөхийг сул дорой байдал гэж битгий эндүүр

Юу ч бүтэхгүй мэт санагдах үед бууж өгөх нь шинэ зүйлийг ирэх орон зайг бий болгодог. Энэ нь биеэ тайвшруулж, эсэргүүцлээ суллаж, айдсаас бус зүрхнээсээ удирдуулахыг зөвшөөрөх явдал юм.

Бие тань тайван байх тусам зүрх тань илүү нээлттэй болдог.

5. Том Өөрчлөлт Биш — Тууштай жижиг алхам

Амьдралаа нэг өдрийн дотор засах албагүй. Харин өнөөдөр хийж чадах өчүүхэн зүйл л хангалттай.

Жижиг, тогтмол алхмууд өөртөө итгэх итгэлийг аажмаар сэргээдэг. Эрч хүч тань бага багаар сэргээд ирэхээр дотоод амар амгалан, тогтвортой байдал дагаад бий болдог.

Хэрвээ та хаанаас эхлэхээ мэдэхгүй, өдөр бүр өөрийгөө бага багаар хайрлаж, алхам алхмаар хөгжихийг хүсэж байвал миний 30 хоногийн сургалтанд нэгдээрэй.

Энэ сургалтанд та зөвхөн өөрийгөө хайрлах, эрүүл хооллолт сурах тухай биш, мөн өөртөө итгэх, сэтгэлгээ болон manifestation-ийн арга техникийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах болно.

Алхам алхмаар өөрийгөө хайрлаж, дотоод амар амгалан, хүч чадлаа сэргээхийг хүсэж байвал энэхүү сургалт таньд маш их туслах болно.

6. Өөртөө Энэрэнгүй Байх

Өөртөө хэрхэн ханддаг чинь хамгийн чухал.

Өөртэйгөө зөөлөн ярь. Өөрийгөө шүүмжлэх биш, ойлгож сонс. Амьдралыг хайрлах тэр жижигхэн оч одоо сулхан асч байж магадгүй — гэхдээ тэр унтраагүй. Түүнийг тэжээх хэрэгтэй.

Өөртөө энэрэнгүй хандах нь сул дорой биш — эдгэрлийн эхлэл юм.

Хэрэв чи одоо итгэл найдвараа алдсан мэт санагдаж байвал — чи ганцаараа биш.

Чиний туулж буй энэ үе аль хэдийн өөрийн ухаарал, гарцыг агуулж байдаг. Яарах хэрэггүй. Өөрийгөө албадах хэрэггүй. Айж, ядарч, будилж байгаа бүх хэсгүүд чинь хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй.

Чиний дотоод гэрэл зүрхэнд чинь бий. Тэндээсээ удирдуулж эхлэхэд итгэл аяндаа эргэн ирнэ — чимээгүй, бат бөх, жинхэнэ байдлаар.

Чи чадна 🤍
Алхам алхмаар бүх зүйл өөрчлөх болно.