Хортой харилцааг биш өөрийгөө сонгох нь

өөртөө хэрхэн цаг гаргах вэ?

GIRLS TALK

Uka's diary

10/28/20251 мин унших

Сайн уу хөөрхнүүд минь, дахин уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна.

Хэрвээ та энэ нийтлэлийг уншиж байгаа бол өөртөө илүү их анхаарал хандуулж, анхаарлаа хэн нэгэн дээр бус өөр дээрээ төвлөрүүлэхээр шийдсэн гэсэн үг. Үүнд чин сэтгэлээсээ баяртай байна.

Амьдралд том өөрчлөлт хийхийн тулд бүхнийг нэг дор өөрчлөх шаардлагагүй. Заримдаа жижиг, санаатай зуршлууд л таныг аажмаар илүү хүчтэй, урам зоригтой, аз жаргалтай хүн болгож өөрчилдөг.

Таныг илүү урамтай, тайван, өөртөө итгэлтэй байхад туслах гурван энгийн аргыг хуваалцъя.

1. Шинэ ном унших

Ном бол ертөнцийг харах хамгийн сайхан цонх. Амьдрал ганц өнцгөөс харагддаггүй бөгөөд бусдын түүх, үзэл бодлыг ойлгох үед бид илүү өргөн сэтгэж, илүү ухаалаг болдог. Хэрвээ та шинэ урам зориг, шинэ ойлголт, шинэ мэдрэмж хүсэж байвал дараах номнуудыг уншаарай.

“Attached” – Dr. Levine
“She Decided to Glow” – Amina Batkhurel
“You Can Heal Your Life” – Louise Hay

Эдгээр номнууд сэтгэлийг тэжээж, бодлыг өргөжүүлж, амьдралыг илүү гэгээлэг болгодог. Би эдгээрийг уншаад шинээр төрсөн мэт мэдрэмж авсан. Та ч бас энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна.

2. Шинэ кафе турших

Хэрвээ та үргэлж нэг газраар явж, байнга ордог кофе шоптой бол одоо шинэ орчинд очиж үзэх цаг иржээ. Өдөр тутмын зуршлаас гарах нь амьдралд шинэ мэдрэмж, сэргэг байдал авчирдаг. Шинэ газар орж, орчныг ажиглаж, шинэ амт туршиж үзэхэд сэтгэл сэргээдэг. Заримдаа танихгүй хүнтэй инээмсэглэл солилцох ч шинэ урам өгч чадна. Амьдрал илүү сонирхолтой болдог нь бид нээлттэй байх үед ажиглагддаг. Хэн мэдлээ, магадгүй шинэ найз, шинэ боломж ч гарч ирэх юм билүү.

3. Бясалгал хийх

Хэт хурдтай хөгжиж, хаа сайгүй олширсон мэдээлэл бидний оюун санааг хэт ачаалалтай болгодог. Заримдаа өөрийн бодлоо бусдын дуу хоолойноос ялгахгүй төөрөх үе гардаг. Тийм үед бясалгал нь сэтгэлийн тайвшрал, оюуны тодорхой байдлыг сэргээж өгдөг. Өдөр бүр 5–10 минут ч болов анхаарлаа төвлөрүүлэн суух нь таны бодлыг цэгцэлж, жинхэнэ хүсэл зорилгоо ойлгоход тусална. Удаан биш, тогтмол хийх нь илүү чухал.

Өнөөдрийн нийтлэлийг уншиж, надтай энэ мөчийг хуваалцсанд баярлалаа. Өөрийгөө хайрлах, анхаарах гэдэг нь хэн нэгнийг хүлээх тухай биш. Энэ бол өөрийнхөө хамгийн сайхан хувилбарыг бүтээх аялал юм. Төгс байх албагүй, алхам алхмаар урагшилж байгаа чинь өөрөө гайхалтай ахиц.

Энэ удаад надтай хамт байж , өөрийнхөө туршлагаа хуваалцах боломжийг олгосон та бүхэнд үнэхээр их баярлалаа.

Хэрвээ та өөрийгөө алхам дараалалтай хамт олонтой өөрчлөхийг хүсэж байвал удахгүй болох Аминагийн Хоол зүй болон Манифест хийх 30 хонгийн сургалтанд заавал суугаарай. Энэ сургалтаар та зөвхөн хоол зүйн мэдлэг аваад зогсохгүй, зөв амьдралын хэв маяг болон манифестийн талаар ч суралцах болно.