өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Хойшлуулаа болих 8 энгийн арга
Би яагаад хойшлуулдаг вэ? Үүнийг багасгах 8 арга
Амина Батхүрэл
12/30/20251 мин унших


Яагаад бид хийх ёстой зүйлээ үргэлж хойшлуулдаг вэ?
Бид хийх ёстой зүйлийг мэддэг, гэхдээ яг хийхээсээ өмнө өөр зүйл хийчихдэг… эсвэл зүгээр л дараа нь хийнэ жоохон байж байгаад хийнэ гэж өөртөө хэлдэг. Би таньд хэлэхэд энэ нь та залхуу хүн биш бөгөөд. Энэ бол таны хойшлуулах гэдэг зуршил юм.
Фүсчиа Сироис (Fuschia Sirois), Английн Даремийн Их Сургуулийн нийгэм, эрүүл мэндийн сэтгэл зүйчийн хэлснээр, хойшлуулах нь биднийг түр зуур тайвшруулдаг, яг л шархны лэнт шиг гэж зүйрлэж хэлжээ. Стресс, айдас, түгшүүр эсвэл өөр ямар нэг хүнд мэдрэмжийг түрхэн зуур зогсоох арга гэж ойлгож болно. Гэхдээ хийх ёстой зүйлээ хойшлуулснаар бидний стресс улам л нэмэгдэж, өөртөө итгэх итгэл бас буурдаг.
Хойшлуулах зуршлаас гарахын тулд юу хийх вэ?
Хойшлуулах нь бидний сэтгэл зүйг түрхэн зуур тайтгаруулах арга. Тиймээс хамгийн эхний алхам бол өөрийн сэтгэл зүйгээ удирдах.
Жишээ нь, та ямар нэг ажил эхлэхээсээ өмнө маш их стрессдэж байна уу? Стресс ихсэхээр: юунаас эхлэхээ мэдэхгүй
бодлууд овоороод эмх цэгцгүй болчихдог, сэтгэл санаа тогтворгүй байх үед бид нар төвлөрч ч чададгүй тиймээс эхлээд бие, тархиа тайвшруул.
Хамгийн энгийн амархан арга бол
Гадаа түр тайнван алхах
Амьсгалаа удаан аваад гарга, Амьсгалын дасгал эсвэл бясалгах
Бие тайвширмагц хойшлуулах тань багасаж эхэлнэ.
2. Хойшлуулж байгаагаа зүгээр л анзаар
Өөрийгөө шүүх хэрэггүй.
Зүгээр л анзаараарай.
Хийх ёстой ажлынхаа оронд:
гэнэт цэвэрлэгээ хийж байна уу?
онлайн дэлгүүр хэсэж байна уу?
эсвэл төвлөрөөгүйдээ гэмшиж байна уу?
Тэр үед өөртөө ингэж зөөлнөөр хэл:
“За тархи минь, чи одоо юу хийгээд байна вэ? Яаж буцаад төвлөрөх вэ?”
Эелдэг байхад тархи илүү хурдан хамтардаг.
3. Өөртөө зөөлөн хандах
Өөрийгөө байнга буруутган зэмлэх тусам урагшлах биш, улам гацдаг.
Өөртөө зөөлөн хандах гэдэг нь: сул дорой байх биш харин хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм
Бид бүгд алдана, ядрана, эргэлзэнэ.
Өөрийгөө ойлгож, зөөлнөөр хандах тусам сэтгэлзүйн дарамт багасч, хийх хүч эргэн ирдэг.
4. Том утга учрыг өөртөө сануул
Таныг одоо хийхэд хэцүү санагдаж байгаа хийхээс төвөгшөөж байгаа зүйлс таны амьдралыг яаж өөрчлөх бол ямар боломжуудбг авчирах бол?
Хойшлуулж эхлэх үедээ өөрөөсөө асуугаарай:
Би яагаад энэ ажлыг хийж байгаа вэ?
Энэ надад ирээдүйд юу авчрах вэ?
Жижиг үйлдлүүд том зорилготой холбогдох үед урам өөрөө ирдэг..
5. Өөртэйгөө үргэлж эерэгээр ярь
Өөртэйгөө яаж ярьж байгаагаа анзаараарай.
“Би чадахгүй юм шиг байна”
“Би ямар арчаагүй юм бэ” гэж ярих тусам стресс нэмэгддэг.
Харин ингэж хэлж үз:
би аажмаар хийж чадна
эхний алхмыг л өнөөдөр хийнэ
би өөртөө итгэж байна
Хэрвээ хэцүү байвал, өөртэйгөө сайн найзтайгаа ярьж байгаа мэт яриад үзээрэй.
6. Том ажлыг жижиг болго
Том ажил тархинд айдас төрүүлдэг. Гэхдээ бүх том зүйлс маш жижиг алхамаас эхэлдэг.
Тиймээс: эхний алхмыг маш амархан болго бараг инээдтэй амархан санагдтал жижиглэ.
30 минут л хийе.
зөвхөн эхний мөрийг бичье.
Бага зэрэг л ахая гэх мэт.
Ингээд л эхэл.
7. Юунаас эхлэхээ тодорхой болгох
Тодорхой бус байдал бол бүтээмжийн дайсан.
Аль ажил хамгийн чухал вэ?
аль нь хамгийн их үр ашиг өгөх вэ?
алинаас нь эхлэх вэ гээд бичиж гаргаарай энэ бол миний үргэлж хэрэглэдэг арга.
Хамгийн хэрэгтэй, хэцүү ажлаас эхэлбэл дараагийнх нь амархан болдог.
8. Бусадтай хамт хий
Ганцаараа хийхэд амархан бууж өгдөг.
Харин: найзтайгаа ижил зорилготой хүмүүстэй дэмждэг орчинд байвал бид илүү тууштай бас үр дүнтэй байдаг.
Хэрвээ та адилхан зорилготой мундаг эмэгтэйчүүдийн хүрээлэлд орж, 2026 oнд өөрийгөө шинээр бүтээе гэж бодож байвал миний явуулдаг зөв хооллолт + Manifestation +Quantum үсрэлтийн цогц сургалтад заавал суугарай.
Сургалт маань 30 хоног үргэлжилдэг бөгөөд та өдөр бүр алхам дараалалтайгаар өөрийнгөө өдөр бүр сорих бөгөөд шинжлэх ухаан дээр суурилсан аргаар өөрийн эрүүл биеийг бүтээгээрэй.
Хойшлуулалт бол таны сул тал биш та үргэлж хойшлуулагч нэгэн ч биш.
Зүгээр л сэтгэл зүй тань тогтворгүй өөрийгөө хамгаах гэж хичээж байгаа нь хэлбэр.
Тиймээс өөртөө зөөлөн хандаад
Алхам алхмаар урагшилаарай
Та чадна 🤍
