white and blue floral textile

Хөгшрөлтөөс хамгаалах 3 судалгаагар батлагдсан арга

“дотоод эрүүл мэндийн толь”

ГОО САЙХАН

Becca

1/11/20261 мин унших

woman putting makeup in front of mirror
woman putting makeup in front of mirror

Hi, охид оо! 💖

Та бүхэнтэйгээ хоёр дахь блогоор дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна
Өнөөдрийн сэдэв бол Aрьс.
Өсвөр насандаа миний нүүрэн дээр батга их гардаг байсан болохоор,“надад яг юу тохирох бол?” гэж oлон төрлийн бүтээгдэхүүн туршиж үзсээр өдийг хүржээ.😊

Эцэст нь, би өөртөө тохирдог арчилгаагаа олж, арьс арчилгааны талаар ерөнхий мэдлэг ч нэлээн хуримтлуулж чадсан болохоор та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Шударгаар хэлэхэд бид ихэнхдээ арьсаа зөвхөн гоо сайхны асуудал гэж боддог. Гэтэл үнэндээ арьс маань таны бие дотор юу болж байгааг чимээгүйхэн “шивнээд” байдаг хамгийн ухаалаг найз чинь юм.

🌸 Арьс бол зүгээр нэг нүүр биш=Арьс бол биеийн хамгийн том эрхтэн.

Тэр:

  • стресс мэдэрнэ

  • дааврын өөрчлөлтийг мэдэрнэ

  • нойр дутууг чинь барьж өгнө

  • хөгшрөлт хэр хурдтай явааг илтгэнэ

Тиймээс арьс тань гундсан, амархан цочирдог, өнгө нь жигд биш болчихсон байвал…
👉 энэ бол “чи арай их ачаалж байна шүү” гэсэн дохио байж магадгүй.

Хөгшрөлт арьсан дээр тэгвэл хэрхэн илэрдэг вэ?

  • Шарх удаан эдгэх

  • Арьсны өнгө жигд бус болох, сэвх, нөсөө нэмэгдэх

  • Арьс гундaж харагдах

  • Арьсны хамгаалах давхарга сулрах

  • Уян хатан чанар багасах, унжих

🛌 Эрүүл арьс = эрүүл хөгшрөлт

Aрьсны эрүүл байдал зөвхөн арчилгааны бүтээгдэхүүнээс гадна амьдралын хэв маягтай шууд холбоотой.

😴 Нойр: Сайн унтах нь гоё арьсны ихэнхдээ орхигддог чухал нууц.

  • Унтаж байх үед арьс өөрийгөө нөхөн сэргээж, гэмтсэн эсүүдийг засварладаг

  • Үрэвсэл багасч, батга гарах магадлал буурдаг

  • Коллаген, эластин ялгаралт дэмжигдэж, арьс илүү уян хатан болдог.

  • Арьсны чийг барих чадвар сайжирч, өглөө илүү зөөлөн, гэрэлтсэн харагддаг

  • Нүдний доорх хар хүрээ, хавдар багасахад нойр маш чухал

  • Дааврын тэнцвэр тогтвортой байж, арьсны тослогжилт жигдэрдэг

  • Нойр дутуу үед арьс:

    • гундсан

    • ядрангуй

    • амархан цочирдог болдог





      Чанартай нойр = маргаашийн natural glow ✨

🏃‍♀️ Хөдөлгөөн: арьсыг дотроос нь гэрэлтүүлдэг хүчин зүйл гэж хэлмээр санагддаг.

  • Цусны эргэлт сайжирч, хүчилтөрөгч ба шим тэжээл арьсанд илүү сайн очдог

  • Хөлсөөр дамжин хорт бодис гадагшилж, арьс цэвэршихэд тусалдаг

  • Стресс багасах нь батга, үрэвслийг бууруулахад эерэг нөлөөтэй

  • Тогтмол хөдөлгөөн хийснээр:

    • арьс илүү өнгөлөг

    • амьд, эрч хүчтэй харагддаг

☀️ Нарнаас хамгаалах тос: Хэрвээ нэг л зүйлийг арьс арчилгааны үндэс гэвэл SPF.

  • Нарны хэт ягаан туяа:

    • арьсны хөгшрөлтийг хурдасгадаг

    • нөсөө, сэвх нэмэгдүүлдэг

    • уян хатан чанарыг бууруулдаг

  • SPF-ийг өдөр бүр, үүлтэй байсан ч, гэрээс гарах бүрдээ хэрэглэх нь чухал

  • Нарнаас хамгаалах нь:

    • арьсыг удаан хугацаанд эрүүл байлгах

    • хөгшрөлтийг удаашруулах

    • арьсны өнгийг жигд хадгалахад тусалдаг

    Бид нар өөр юу нэмж болох вэ? -> LED MASK

    LED маск яагаад үр дүнтэй вэ?

    LED маск нь бага эрчимтэй гэрлийн эмчилгээ (low-level light therapy) ашигладаг.
    Энэ нь арьсыг түлэхгүй, гэмтээхгүй — харин эсүүдэд илүү сайн ажиллах дохио өгдөг.

    Гэрэл нь арьсны эсийн митохондри (эсийн энергийн төв)-д нөлөөлж, энерги (ATP) үүсэлтийг нэмэгдүүлдэг.

    Илүү их энерги = илүү сайн нөхөн сэргээлт.

    Улаан гэрэл (red light)

    • Коллаген, эластин ялгаралтыг дэмждэг

    • Арьсны уян хатан чанарыг сайжруулдаг

    • Жижиг үрчлээс, сулралыг аажмаар багасгадаг

    • Арьсны эдгэрэлтийг хурдасгадаг

    Цэнхэр гэрэл (blue light)

    • Батга үүсгэдэг бактерийг устгахад тусалдаг

    • Үрэвсэлтэй батгыг намдаадаг

    • Тослогжилтыг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлдэг


    Тогтмол хэрэглэснээр арьсны нөхөн сэргээлт сайжирч, өнгө жигдэрч илүү гэрэлтсэн харагдана. Мөн арьс тайван, тэнцвэртэй болж, ерөнхий байдал нь аажмаар сайжирдаг. LED маск нь шууд, түр зуурын үр дүн амлахгүй ч арьсандаа удаан хугацаанд өгч буй ухаалаг, тогтвортой анхаарал юм.

Орчин үед, aрьс арчилгаанд сенолитик, экзосом, AI оношилгоо зэрэг олон шинэ технологи хурдтай хөгжиж байгаа. Гэхдээ хамгийн чухал санаа нь маш энгийн байгаа биз. Сайн унтах, хөдөлгөөнтэй байх, зөв хооллох, стрессээ зохицуулах, арьсаа хамгаалах нь зөвхөн арьсны харагдах байдлыг сайжруулаад зогсохгүй, урт хугацааны эрүүл мэндэд ч нөлөөлдөг юм байна.

За, тиймээс бүгдээрээ нойроо бүтэн авж дасгалаа үргэлж хийснээр залуу арьстай, залуухан харагдах нь байна шүү, охидуудаа!!!


- Becca XOXO 💋💋