өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Арьс & Ходоод цэвэрлэгч мөс
Өдөр бүр биеэ дотроос нь цэвэрлэж, арьсаа гэрэлтүүлэх энгийн дадалтай болмоор байна уу?
ГОО САЙХАН
Амина Батхүрэл
1/14/20261 мин унших


Өдөр бүр биеэ дотроос нь цэвэрлэж, арьсаа гэрэлтүүлэх энгийн дадалтай болмоор байна уу?
Өнөөдөр би та бүхэндээ цагаан гаа + турмерик-тай, арьс болон ходоодыг дотроос нь цэвэрлэдэг байгалийн wellness shot-ыг гэртээ хэрхэн хялбархан бэлтгэхийг хуваалцъя 🌿
Цагаан гаа, турмерик, нимбэгний хүчтэй хослол нь хоол шингээлтийг сайжруулж, гэдэс дотрыг цэвэрлэн, дархлааг дэмжиж, биеийг дотроос нь С витаминаар хангадаг. Энэ бол нэг удаагийн тренд биш, харин өдөр тутмын эрүүл дадал юм.
Гадуур ийм төрлийн шот, детокс ундааг өндөр үнээр худалдаалдаг ч байнга авч уух, эсвэл өдөр бүр шүүс шахаж бэлтгэх нь хүн бүрд тохиромжтой байдаггүй. Харин энэ жорын хамгийн сайхан тал нь нэг удаа бэлтгээд удаан хугацаанд хадгалж, өдөр бүр бага багаар уух боломжтой.
Орц ба ашиг тус
Цагаан гаа :
Гэдэсийг тайвшруулж, хоол боловсруулахад тусалдаг. Өдөр бүр уухад хөөлтийг багасгадаг супер орц.Куркума (Turmeric, нунтаг ):
Арьсны үрэвслийг багасгаж, нутгийн гэрэлтэл өгдөг супер эрүүллэг. Хар перцтэй хослуулахад шингээлт нь дээд зэргээр сайжирна.Лимон:
Витамин C-ээр баялаг, арьсыг гэрэлтүүлж, дархлааг дэмждэг.Апельсин:
Байгалийн багахан амт оруулж, витамин C нэмдэг. Арьс гэрэлтэхэд нэмэлт тустай.Хар перц (багахан):
Куркума-г илүү сайн шингээж өгдөг.
Хэмжээ Орцын хэмжээг хүссэнээрээ нэмэх, багасгах боломжтой
Цагаан гаа (шинэхэн)
1 дунд зэргийн үндэс
(ойролцоогоор 10–12 см урт)Куркума (Turmeric powder)
1-2 цайны халбага
Үүнээс их хийвэл гашуун амттай, ходоод цочроох магадлалтайХар перц (нунтаг)
½ цайны халбагаЛимон
2 ширхэг дунд зэргийн лимонАпельсин
1 том эсвэл 2 жижиг апельсинОрцыг бэлдэх
Бүгдийг угааж хальслана
Холих
Хэрвээ таны гэрт шүүс шахагч байгаа бол бүгдийг шууд шахаж болно.
Шүүс шахагч байхгүй бол миксер ашиглаад холих, дараа нь маарал эсвэл шүүгээгээр шүүж цэвэр шүүс гаргаж болно.
Зөвлөмж:
Нүүрс ус, амт оруулах зүйл (апельсин эсвэл зөгийн бал) хүссэнээрээ нэмнэ.
Хүчтэй, илүү шингэцтэй болгохын тулд Турмерик Цагаан гааны хэмжээг нэмэх боломжтой.
Мөс хийх
Холимогийг мөсний хэвэнд хийгээд 4–6 цаг хөлдөөнө.
Хэрэглэх
Ус, цай, хийжүүлсэн усанд хийж уухад хоол боловсруулалтанд тустай, арьсыг гэрэлтүүлдэг мөс бэлэн болно.
