blue sky with white clouds

7 Хүрд (Чакра) ба Тэдгээрийг Нээх Аргууд

Долоон чакра бол сүнслэг болон биеийн эрч хүчний урсгалыг холбодог гүүр юм. Хэрэв эдгээр төвүүд хаагдсан бол бид сэтгэл санааны болон биеийн тэнцвэрээ алдаж болзошгүй.

Becca U

11/7/2025

Сайн уу, найзуудаа! 🌸
Би анхныхаа блогоо бичиж байгаадаа маш их баяртай байна.
Сүүлийн үед би чакра буюу бидний дотоод эрч хүчний төвүүдийн талаар сонирхон судалж эхэлсэн бөгөөд энэ нийтлэлээрээ долоон чакрагаа хэрхэн нээж, тэнцвэржүүлэх талаар товчхон хуваалцах гэж байна.

1.СуурьЧакра (Муладхара)

Муладхара буюу Суурь чакра нь бидний үндэсийг илэрхийлдэг. Хүний биед энэ чакра нь нурууны доод хэсэгт байрладаг бөгөөд газар дээр бат зогсож буй мэдрэмжийг төрүүлдэг. Үндэс чакра нээлттэй байх үед бид аливаа сорилтыг даван туулах чадвартай, өөрийн хүчээр бат зогсож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Харин энэ чакра хаалттай үед бид тогтворгүй газар дээр зогсож байгаа мэт айдас, аюулын мэдрэмжийг авдаг.

• Байрлал: Нурууны доод хэсэг, сүүжний орчимд
• Хянадаг зүйлс: Санхүүгийн хараат бус байдал, мөнгө, хоол хүнс, амьд үлдэх инстинкт
• Мантра: “Би тогтворгүй сууриас өсөж хөгжиж чадахгүй.”
• Өнгө: Улаан
• Элемент: Газар
• Эрдэнийн чулуу: Гематит
• Иогийн байрлал: Войн I (Warrior I)
• Хөгждөг үе: 1–7 нас

2. Ууц, Нуруу Чакра (Свадхистхана)

Свадхистхана буюу Ууц, Нуруу чакра нь бид өөрсдийн болон бусдын сэтгэл хөдлөлийг хэрхэн ойлгож, хүлээн авч байгааг илэрхийлдэг. Энэ чакра нь бүтээлч байдал болон бэлгийн энергийн урсгалыг ч хянадаг. Хэрэв энэ чакра хаалттай бол тухайн хүнд өөрийн амьдрал нь хяналтаас гарсан мэт мэдрэмж төрдөгг.

• Байрлал: Доод хэвлий, дотор эрхтний орчимд
• Хянадаг зүйлс: Сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, бэлгийн энерги, амьдралын баяр баясгалан
• Мантра: “Би өөрийн мэдрэмжийг хүлээн авч, түүгээр урсан амьдарч чадна.”
• Өнгө: Улбар шар
• Элемент: Ус
• Эрдэнийн чулуу: Сардоникс эсвэл Корал
• Иогийн байрлал: Goddess Pose (Бурхны байрлал)
• Хөгждөг үе: 7–14 нас

3. Наран сүлжээ (Манипура)

Манипура буюу Наран сүлжээ чакра нь өөртөө итгэлтэй байх, шийдвэр гаргах, дотоод хүчээ илэрхийлэх чадварыг илтгэдэг. Энэ чакра нээлттэй үед хүн зорилгоо тодорхой харж, түүний төлөө итгэлтэйгээр алхдаг. Харин хаалттай үед айдас, эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал давамгайлдаг.

• Байрлал: Хэвлийн дээд хэсэг, ходоодны орчимд
• Хянадаг зүйлс: Өөртөө итгэл, хүч чадал, зориг, хувийн эрх мэдэл
• Мантра: “Би өөрийн хүчийг итгэлтэйгээр илэрхийлж чадна.”
• Өнгө: Шар
• Элемент: Гал
• Эрдэнийн чулуу: Барын нүд (Tiger’s Eye)
• Иогийн байрлал: Boat Pose (Завь байрлал)
• Хөгждөг үе: 15–21 нас

4. Зүрхэн чакра (Анахата)

Анахата буюу Зүрхэн чакра нь хайр, өрөвдөх сэтгэл, уучлалын эрч хүчийг илэрхийлдэг. Энэ нь доод болон дээд чакра хоорондын гүүр бөгөөд бие махбодийн болон сүнслэг ертөнцийн уялдааг бий болгодог. Зүрх нээлттэй үед хүн энэрэл, хайр, эв нэгдлийг мэдэрдэг. Харин хаалттай үед ганцаардал, гомдол, айдас давамгайлдаг.

• Байрлал: Цээжний төв хэсэг, зүрхний орчимд
• Хянадаг зүйлс: Хайр, өрөвдөх сэтгэл, уучлал, дотоод амар амгалан
• Мантра: “Би хайр хүлээн авч, хайр түгээдэг.”
• Өнгө: Ногоон (заримдаа ягаан)
• Элемент: Агаар
• Эрдэнийн чулуу: Роз кварц, Жейд
• Иогийн байрлал: Camel Pose (Тэмээ байрлал)
• Хөгждөг үе: 21–28 нас

5. Хоолойн чакра (Вишуддха)

Вишуддха буюу Хоолойн чакра нь бидний үнэн бодол, дуу хоолой, илэрхийлэх чадварыг хянадаг. Энэ чакра нээлттэй үед хүн өөрийн үнэнийг айдасгүй илэрхийлж чаддаг. Харин хаалттай үед өөрийнхөө сэтгэлийг бүрэн илэрхийлэхэд бэрхшээлтэй болдог.

• Байрлал: Хоолойн орчимд
• Хянадаг зүйлс: Харилцаа, өөрийгөө илэрхийлэх, үнэнээ хэлэх чадвар
• Мантра: “Би үнэнийг илэрхийлэхэд айхгүй.”
• Өнгө: Цэнхэр
• Элемент: Агаар ба Дуу
• Эрдэнийн чулуу: Аквамарин, Лапис Лазули
• Иогийн байрлал: Shoulder Stand (Мөрөн дээрх байрлал)
• Хөгждөг үе: 29–35 нас

6. Мэлмий чакра (Ажна)

Ажна буюу Мэлмий чакра нь зөн совин, ухаарал, гүн ойлголттой холбоотой. Энэ чакра нээлттэй үед хүн өөрийн дотоод мэдрэмж, зөн совиндоо итгэдэг. Харин хаалттай үед төөрөгдөл, итгэлгүй байдал бий болдог.

• Байрлал: Хөмсөгний хооронд, духны төвд
• Хянадаг зүйлс: Зөн совин, ухаарал, төсөөлөл, дотоод мэдлэг
• Мантра: “Би дотоод мэргэн ухаандаа итгэдэг.”
• Өнгө: Хөх ягаан (индиго)
• Элемент: Гэрэл
• Эрдэнийн чулуу: Аметист, Лапис Лазули
• Иогийн байрлал: Child’s Pose (Хүүхдийн байрлал)
• Хөгждөг үе: 36–42 нас

7. Титэм чакра (Сахасрара)

Сахасрара буюу титэм чакра нь хамгийн дээд түвшний ухамсар, сүнслэг холболтыг илтгэдэг. Энэ чакра нээлттэй үед хүн орчлонгийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, гүн амар амгаланг олдог.

• Байрлал: Толгойн орой
• Хянадаг зүйлс: Сүнслэг ухаарал, дээд ухамсар, орчлонгийн холбоо
• Мантра: “Би орчлонгийн гэрэл, хайр хоёрын нэг хэсэг.”
• Өнгө: Нил ягаан эсвэл цагаан
• Элемент: Сансар (Ethereal space)
• Эрдэнийн чулуу: Цагаан болор (Clear Quartz)
• Иогийн байрлал: Headstand (Толгой дээрх байрлал)
• Хөгждөг үе: 43 ба түүнээс дээш нас.

Чакрагаа ойлгож, тэдгээрийг нээлттэй байлгах нь бидний амьдралд илүү их амар амгалан, итгэл, гэрэл авчирдаг.
Миний анхны блогийг уншсан таньд баярлалаа — хамтдаа дотоод энергээ танин мэдэж, илүү гэрэлтсэн өөрийгөө бүтээцгээе! 💫


-Becca XOXO 💋💋